Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Дотоодын сайжруулсан зуух үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого барина
2013-2014 онд нийт 45.000 хөнгөлттэй үнэ бүхий сайжруулсан зуухыг нийслэлийн айл, өрхүүдэд өгөхөөр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 29.000 зуух хэрэглэгчдэд очжээ. Энэ намар нэмж 22 000 зуух өгснөөр нийслэлийн гэр хорооллын 193 000 айл өрхийн 170 000 нь сайжруулсан зуухтай болох юм.

Бүтээн байгуулалтын цагаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга С.Оюун, тус хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт Нийслэлийн экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч дарга Т.Бат-эрдэнэ, "Цэвэр агаар"  сангийн захирал Энхболд нар оролцож мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнд хүйтний улиралд агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 2012 оныхтой харьцуулахад 40 хувиар, агаар дахь азотын давхар исэл 26 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 28 хувиар, том ширхэглэгт тоосонцор 33 хувиар багассан үзүүлэлттэй байна. Гэвч энэ бүхэн нь стандартад заасан хэмжээнээс 1,6-2,7 дахин их байсаар байна гэж  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун хэллээ.

Стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Сайжруулсан түлш нийлүүлэхээр 3 аж ахуйн нэгж гэрээ байгуулсан бөгөөд 2014 онд багтаан 3-4 үйлдвэр ашиглалтад орон юм.

Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох ажил үргэлжилж, энэ онд 66 223 өрхөд 2.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Энэ онд багтаан хувийн болон төрийн өмчийн 19 нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холбон шинэчилэхээс Баянгол дүүргийн 113 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэг, 10 дугаар хорооны цогцолбор зэрэг байгууламжийг дулаанаар хангадаг 5 уурын зуухыг зогсоож төвийн шугамд холбожээ.   

Агаарын чанарын хяналт, шинжилгээний чиглэлээр агаарын чанарын мэдээг ард иргэдэд нээлттэй, ил тод байлгах, төрийн болон олон нийтийн байгууллагуудыг мэдээллийн эх үүсвэрийн нэгдсэн сантай болгох зорилгоор “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем” нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний  хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт хэлэв.  Мөн тэрээр энэ системийг ашиглаж эхэлснээр агаарын чанарын мэдээллийг иргэд цахим хуудас болон гар утсаар дамжуулан авах боломжтой болох юм. Мөн Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй 10 цэгт LED дэлгэцээр дамжуулан олон нийтэд агаарын чанарыг энгийн ойлгомжтой байдлаар мэдээлдэг болно гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан