Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, халагдсан хурандаа нарын хэн нь ёс зүйтэй вэ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “ЦЕГ-ын дарга үл бүтэх бодолтой байгаа учраас л түүний дор ажиллаж байгаа нөхөд Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна” хэмээн зарласнаас хойш бараг хагас жил өнгөрөв. Ингэснээрээ тэрбээр өөрийнхөө шархан дээр давс цацсан хэрэг.

Түүнээс хойш нэлээд “хорссон” нь ойлгомжтой. Үйл явдлууд ч нэлээд хөвөрч түүнийг хэн бэ гэдгийг бидэнд таниулж өгсөн. Үнэн хэрэгтээ “Ер нь Баяраа өөрөө уначихсан юм билээ” гэдэг шиг харин ч цагдаагийн байгууллагынхан хар тамхины гэмт хэрэгт холбогдогчийн ул мөрөөр хуулийн хүрээнд үүргээ биелүүлж явсаар салбарын сайдтайгаа “тааралдмагц” УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг нь хүндэтгээд “тормоз гишгэсэн” юм билээ. Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, үүргээ ёс зүйн хэм хэмжээнд гүйцэтгэснийхээ төлөө халагдсан хурандаа нарын хэн нь ёс зүйтэй байна вэ.

Энэ талаар тус газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батзориг "2014 оны гуравдугаар сарын 2-ны шөнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэнчлэн нэр бүхий дөрвөн охин машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдсан нь үнэн. Шалгалтын ажиллагааг зохих журмынхаа дагуу явуулсан. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч утсан харилцааг нь шалгасан. Ингээд шалгах явцад холбогдогч иргэн  С-ийн утсан дээр олон тооны холболтууд гарч ирсэн. Эдгээрийн нэг нь Хуульзүйн сайдын утасны дугаар байсан. Хуульзүйн сайдаас гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Харин хууль бусаар тагнаж чагнасан асуудал байхгүй“ хэмээн мэдэгдсэн байдаг. Энэ хүрээд л Хууль зүйн сайдыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь хамт “орхисон” аж.

Яаж ч бодсон цагдаа нар хар тамхи хэрэглэсэн нэг охины хойноос хөөцөлдөөд байсан болохоос Х.Тэмүүжин сайд үзүүрт нь байгаа гэж яаж мэдэх вэ. Ёстой л “Нэг уяа тааралдсан юм.Үзүүрт нь үхэр байсныг мэдээгүй” гэдэг шиг юм болж л дээ. Тиймээс Хууль зүйн сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх түүний үгийг цагдаагийн байгууллагад алба хааж буй олон хүн дургүйцэн хүлээн авсан нь цаанаа учиртай.

Үргэлжлэлийг эндээс http://uls.mn/politic.html?id_29704
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан