Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Баян-Өлгий аймгийн сурагчид хоолны хордлого авчээ
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургаадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлого авч эмнэлэгт эмчлүүлж байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээс үзвэл хүүхдүүд энэ сарын гуравны өдөр буюу лхагва гарагийн орой 19.00 цагт гурилтай шөл, талх идсэн байна. Үүнээс хойш 10 минутаас нэг цагийн хооронд хордлогын шинж тэмдэг илэрч 103 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ. Эмч, ажилтнууд хүүхдүүдэд яаралтай эмчилгээ хийсний дүнд 58 хүүхдийн бие сайжирсан тул сургуулийн дотуур байранд тусгаарлан хяналтад аваад байна.
Дотуур байрны 130 хүүхдийн 126 нь хоолонд орсноос 27 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илрээгүй, дөрвөн хүүхэд чөлөө авч гадуур гарсан байжээ. Одоогоор эмнэлэгт байгаа 45 хүүхдийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, бусдынх нь дунд зэрэг, хэл татагнах, хоолой боох, дотор муухайрах, толгой, хэвлий, үе мөчөөр өвдөх, хааяа таталт өгөх шинж тэмдэг илэрч байна.
Хордлого илэрсэн даруйд аймгийн Онцгой комисс хуралдан шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Хүүхдүүдийн идсэн хоол болон хоолонд хэрэглэсэн ногоон цай, талх, дрож, давс, мах, ундны ус, хүнсний ногоо зэргээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн лабораторид шинжилж байна. Мөн дотуур байрны гал тогооны хэрэгсэл, аяга таваг, тоног төхөөрөмж, орчноос 33 арчдасны шинжилгээ авч лабораторийн шинжилгээнд өглөө.
huuhduuded oligtoihon hool oghod yadag bainaa haanaas ymar huns abdgiig n sain shalgaasai

0 Сэтгэгдэл
2014.09.04