Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Ирак Оросын байлдааны нисдэг тэрэг хүлээн авлаа
Иракийн Батлан хамгаалах яам Орост захиалаад байсан “Шөнийн ангууч” Ми-28НЭ нисдэг тэргүүд хүлээн авсан тухайгаа мэдэгдлээ. Нисдэг тэргүүдийг задалсан байдлаар Иракт авчирсан бөгөөд орос мэргэжилтнүүд бүрэн угсрах юм байна. Ми-28НЭ нисдэг тэргийг “Лалын улс” бүлэглэлийн алан хядагчдад цохилт өгөх, бүслэгдсэн газруудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор ашиглана. Ирак 2012 онд 4,2 тэрбум ам.долларын зэвсэг, техник худалдан авах гэрээг Оростой байгуулсан юм. Энэ гэрээгээр 36 ширхэг Ми-28НЭ нисдэг тэрэг, агаараас эсэргүүцэн хамгаалах пуужин ба их бууны “Панцирь-С1” цогцолбор 42, “Мста” их буу, галаар шүршигч ТОС-1А “Үд дундын нар” систем дөрвийг захиалсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан