Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг Сангийн яамнаас боловсруулсан хуулийн төслийн хамт хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
2009 онд баталсан Хүний хөгжил сангийн тухай хуулиар Монгол Улсын иргэн тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр, бэлэн мөнгө, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр хэлбэрээс сонгон хувь хишиг хүртэх болсон. Улмаар 2010 онд иргэн бүрт 120 мянга, 2011 онд сар болгон 21 мянган төгрөг олгосон билээ. Гэвч өнгөрсөн хугацаанд “Хүний хөгжил” сан төсөв хооронд өглөг үүсгэж, байгуулагдсан цагаас хойшхи нийт өр нь нэг их наяд 126 тэрбум төгрөгт хүрчээ. Тус алдагдлыг Засгийн газрын бонд гаргах, урьдчилгаа төлбөрөөр санхүүжүүлэх замаар шийдвэрлэж ирсэн юм.
Энэ хэвээр цааш үргэлжлүүлбэл хүүхдийн мөнгө, төр хариуцах ЭМД-ийн шимтгэл, өр төлбөрөө төлөх санхүүгийн үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрэх, нэгдсэн төсвийн төлөвлөлт, Засгийн газрын өрийн удирдлагад хүндрэл үүсгэх, төлөгдөх ёстой өглөг он дамжин хууль зөрчигдөх зэрэг хэд хэдэн эрсдэл “Хүний хөгжил сан”-д тулгараад байна.
Иймд уул уурхайн салбарын орлогын тодорхой хувиар хуримтлал үүсгэж эхлэх нь чухал гэж үзэн хууль санаачлагч Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төсөлд үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах зарчим баримтлан мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны Баялгийн сангийн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулсан зохицуулалтууд оруулсан байна.
Оновчтой бүтэц, зохион байгуулалттай баялгийн сан ажиллуулснаар эдийн засгийг түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангах, хойч үедээ баялаг өвлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар дэмжихийн зэрэгцээ Сангийн яамнаас боловсруулсан холбогдох хуулийн төслийг хамтад нь УИХ-д өргөн барихаар тогтлоо.

0 Сэтгэгдэл