Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
НҮБ-ын суурин төлөөлөгчийг ”Найрамдал” медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, халамж хамгаалал, хууль, эрх зүйн нөхцөл байдлыг сайжруулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фоллыг “Найрамдал” медалиар шагналаа.

“Найрамдал” медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү медалиар таны монгол хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, халамж хамгаалал, хууль, эрх зүйн нөхцөл байдлыг сайжруулахад оруулсан хувь нэмрийг үнэлж шагнаж байна.

Мохамед Малик Фолл та Монголд олон жил ажиллаад өөр оронд томилогдон явах гэж байна. Танд Монголын олон мянган хүүхэд, тэдний аав, ээжийн өмнөөс баярлалаа гэж хэлье. Шинээр томилогдсон газартаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэлээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан