Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Шинэчилсэн журмыг эсэргүүцэв

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны энэ оны 8 дугаар сарын 12-ны шинэчилсэн “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”  журмын заалтуудыг өөрчлөхийг Глоб Интернешнл Төв шаардлаа.

Тэд, журмын төслийг иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг нухчин дарах, нэрээ нууцлах эрхэнд халдах, хувийн мэдээлэл дэлгэхийг шаардах, улмаар тухайн мэдээллээр нь дамжуулан мөрдөж мөшгих, айлган сүрдүүлэх дарамт учруулах, төрийн байгууллага, өндөр албан тушаалтанд үйлчлэхүйц агуулга, зорилго агуулсан гэж үзэж байгаа юм.  Мөн уг журмын төслийг ардчиллын үнэт зүйлийн эсрэг үйлдэл бөгөөд Монгол Улсын үндсэн хууль, тус улсын нэгдэн орж, соёрхон баталсан гэрээ хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл гэж үзжээ.

Түүнчлэн, тус төвөөс Монгол Улс нь “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулинд цензурын бүхий л хэлбэрийг хориглосон. Гэтэл дээрх журмын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх мэдэл бүхий байгууллагуудын албан захидал, мэдэгдлийн дагуу тухайн веб сайтад урьдчилан мэдэгдэлгүй таслан зогсоох эрхтэй гэж заасан нь цензурын хэлбэр юм. Ингэснээр тус байгууллагын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хяналт тавих эрх мэдэл хязгааргүй нэмэгдэн, зохицуулагч бус цагдан хянагч байгууллага болж, хараат бус байдлаа жинхэнэ утгаараа алдаж болзошгүйг эрс буруушаав.
ХХЗХ-ны шинэчилсэн журмын дагуу цахим орчинд үйл ажиллагаа явуулж буй хүн бүр, хуулийн этгээдийн бүртгэлтэй байгууллага бүр (байгууллагын цахим хуудсаас бусад) уг журмыг дагаж мөрдөх, эс мөрдвөл, эсвэл мөрдөөгүй мэт харагдвал шууд хандалтыг нь хаахаар эрх хэмжээтэй болно. Энд блог эрхлэгч, коммент бичигч гээд хамрагдахгүй, хянагдахгүй хүн, байгууллага гэж үгүй болох нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.


Энэ журмын төслийг нь хуулиар тусгайлан олгогдсон хэм хэмжээнд нийцээгүй, хуульд заагаагүй үүргийг шинээр бий болгож, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх, хариуцлага хүлээлгэхгүй байх зэрэг Засгийн газрын 2010 оны 110 дугаар тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 1.7 дахь хэсэгтэй зөрчилдөж байна" гэжээ.

Монгол Улсын Үндсэн хууль болон тус улсын нэгдэн орсон, соёрхон баталсан гэрээ, конвенцид үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Учир нь уг эрх, эрх чөлөө нь ардчилсан нийгмийн суурь зарчим, иргэний үндсэн эрхийн нэг юм. Тиймээс ардчилсан нийгэмд төрийн байгууллага, албан тушаалтан энэхүү эрхийг өөрсдийн үзэмжээр хязгаарлах ёсгүй.

НҮБ-ын Үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгч, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөөлөгч болон Америкийн муж улсуудын байгууллагын үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгч нар 2005 оны Хамтарсан тунхаглалдаа: “Интернэт үйлчилгээ эрхлэх, цахим хуудас, блог ажиллуулах, интернэтийн өргөн нэвтрүүлэг дамжуулахад аливаа төрийн байгууллагад бүртгүүлэх, тэднээс зөвшөөрөл авахыг шаардах ёсгүй...” хэмээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан