Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Уралдаанд урьж байна

Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн одон медаль, цом, өргөмжлөл, диплом, логоны загвар хийх уралдааныг зарлаж байна.

Ерөнхий шаардлага:
Тус бүтээлүүд нь Сүхбаатар дүүргийн 50 жилийн түүхийг илтгэсэн  агуулгатай, онцлог загвар, шийдэлтэй, дурсгалт бүтээл байх юм.

Бүтээлд тавигдах шаардлага:
•    Энгийн ойлгомжтой, зөв дүрслэлтэй байх
•    Орчин үеийн, уран сайхны өндөр түвшинд хийгдсэн, утга санаа, тайлбар төгс зохицсон байх
•     Бүтээлийн дизайн нь цагаан, хар, өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр, видео, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны материал, нэрийн хуудас, бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх
•    График дизайны мэргэжлийн программ дээр 400 pixel/inch-ээс дээш нягтралтай, жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй, үндсэн элементүүд харагдаж байх
•    Уралдааны бүтээлийг CD, DVD дээр JPEG болон гүйцэтгэсэн програмын өргөтгөлөөр буулгасан файл болон өнгөний кодыг хавсарган ирүүлэх
•    Уралдаанд оролцогч зөвхөн өөрийн зохиосон хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бусдын бүтээлээс хуулсан, санаа авсан, элемент агуулсан байж болохгүй
•    Загвар бүрийн тайлбар, утга санааг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр тайлбарлан бичсэн байх
•    Оролцогч овог, нэр утасны дугаар, ажлын болон оршин суугаа газрын хаягаа тайлбар болон дугтуй дээрээ тодорхой бичсэн байх

Хүлээн авах хугацаа: 2014 оны 10  дугаар 10  сарын 10-ны өдрийн дотор
Шагналын сан 2.500.000  /Хоёр сая таван зуун мянган төгрөг/
Хаяг: Сүхбаатар дүүргийн ЗДТГ, УБ 14201, Сүхбаатарын гудамж-3 Утас:325847, 99767480
Цахим хаяг: uuriintuya1932@yahoo.com

Жич: Зөвхөн нэг уран бүтээлчийг шалгаруулна. Тухайн уран бүтээлч нь бүх төрлөөр оролцоно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан