Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Манай улсын болон ӨМӨЗО-ны залуучуудын солилцооны хөтөлбөр улам өргөжинө
Өнгөрсөн онд МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбатын урилгаар ӨМӨЗО-ны залуучуудын холбооны дарга Чан Жы Ган тэргүүтэй залуучуудын төлөөлөл МЗХ-д айлчилж 2 байгууллагын цаашдын үйл ажиллагааг өргөтгөн, хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллахаар болсон. Айлчлалын хүрээнд Өвөр монголын эмч нар монголчуудад үнэ төлбөргүй үзлэг хийж, нийт 700 гаруй хүмүүс хамрагдсан. Энэ үеэр СТӨ-нд алдарт дуучин Тэнгэр тэргүүтэй Монгол хятадын уран бүтээлчдийн хамтарсан “Хамтын баяр, хамтын хөгжил” урлагийн тоглолт зохион байгуулагдсаныг санаж байгаа байх.

Тэгвэл энэ сарын 5-ны өдөр Ли Пенсинь /ӨМӨЗО-ны намын хорооны байнгын хорооны гишүүн, зохион байгуулах хэлтсийн дарга/ болон өмнө нь ӨМӨЗО-ны ЗХ-ны 1-р нарийн бичгийн дарга байхдаа ирж байсан Чан Жы Ган /ӨМӨЗО-ны Хөх хотын намын хорооны дэд дарга/ гэсэн тэргүүтэйгээр ӨМӨЗО-ны төлөөлөгчид дахин айлчлал хийж санамж бичгийн хүрээнд хэрхэн хамтарч ажилласан болон цаашдын хамтын ажиллагааныхаа талаар МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбаттай ярилцсан байна.

ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн зүгээс хоёр улсын хүүхэд залуучуудын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, залуучуудын байгууллагууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэдээлэл солилцох, харилцан айлчлалуудыг тогтмолжуулах, хил орчмын залуучуудын харилцааг идэвхижүүлэх талаар санал тавьлаа.
Монгол Улс, ӨМӨЗО  нь ёс заншил, өв уламжлал ижил бөгөөд хилийн 9 боомт, Монголын 5 аймаг, Өвөрмонголын 7 аймгийн газар нутгаар хиллэдэг нь нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд давуу тал болж байгаа юм.

Тиймээс залуучуудын солилцоог эдийн засгийн бүхий л салбарт хөгжүүлж идэвхижүүлэх хэрэгтэй байгаа тухай 2 тал яриад, Хятадын Засгийн Газраас 2015 оноос хойш залуучууд солилцооны хөтөлбөрөө үргэлжлүүлэх бөгөөд Монголоос урих залуучуудын тоог 500 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээллээ.
Мөн ӨМӨЗО-ны намын хорооны байнгын хорооны гишүүн, зохион байгуулах хэлтсийн дарга Ли Пенсинь уулзалтынхаа төгсгөлд саяхан Монгол Улсад айлчлал хийсэн Хятадын дарга Ши Жин Пиньгийн “Ганцаараа явбал хурдан явна, Олуулаа явбал хол явна” гэсэн үгнээс иш татаж, манай хоёр улсын залуучууд нэгдэн хамтрах нь зүйтэй гэдгийг онцоллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан