Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Хог хог биш мөнгө

Хүн ам их төвлөрсөн хот, суурингийн тулгамддаг бэрхшээлийн нэг хог хаягдлаа яах вэ гэдэг асуудал байдаг. Улаанбаатарын хүн эдүгээ нэг сая даваад буй. Гурван сая орчим хүн амтай улсын хувьд хамгийн их оршин суугчтай хот болж байгаа билээ. Нийслэлээс өдөрт дахин боловсруулж болох 1100 тонн хатуу хог хаягдал гардаг судалгаа бий. Хоёрдогч түүхий эд худалдан авдаг цэг нийслэлийн хаа сайгүй таардаг ч гарч буй бүх хаягдлыг цуглуулж дахин боловсруулж чадахгүй нь тодорхой. Хогийн цэг дээр зарчмыг нь шатаах, булшлах зэргээр устгах явдал байдаг. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд асар их хохиролтой юм. Нийслэлийн үе үеийн удирдлагууд  хог боловсруулах эко техноло­гит­ой үйлдвэр байгуулах тухай ярьж ирсэн ч өнөөг хүртэл нэг мөр болоогүй байна. Өөрөөр хэлбэл ярьж төлөвлөхөөс хэтрэхгүй байгаа. Иймд хог хаягдлаа устгах, ашиглаж чадахгүй байгаагаас шалтгаалж нийслэлийн хөрс­ний бохирдол олон улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их болсон гэдэг.  Тэгвэл эдийн засагчид орчин үед хүмүүсийн хэрэглэж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний сав баглаа боодлыг ашиглан тэдгээрийг дахин боловсруулах, олон төрлийн бүтээгдэхүүн үйлд­вэр­лэх бизнесийн шинэ бо­ломж  бий хэмээдэг. Улаан­баатрын хүн ам өдрөөс өдөрт хурдацтай өсч байгаа нэг шалтгаан бол аж амьд­ралаа дээшлүүлэх гэж орон нутгаас зорин ирж буй иргэдийн цуваа. Нийслэлийн захиргааны мэдээллээс үзвэл жилд Улаанбаатарт 10 гаруй мянган өрх сайн сайхан амьдрал хайж ирдэг аж. Гэвч санасандаа хүрэх боломж тун тааруу юм. Тэгээд хүн ам олноор төвлөрсөн суурин газрын зовлонг нэмэхээс өөр зүйлгүй байна.

Их хотын хог хаягдал, иргэ­дийн аж амьдралыг бага ч атугай шийдэх зорил­готой “Алдагдал, хаягдлыг алт мөнгө болгоё” төсөл хэрэг­­­жих боллоо. Уг төс­лийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөл­бө­рийн дэмжлэгтэйгээр “ТЕХНОЖ” бизнес инкубатор төв өнгөрсөн долдугаар са­раас эхлэн хэрэгжүүлж бай­гаа аж. Одоогоор энэ төсөлд хүн ам хамгийн их төвлөр­сөн  гэр хороолол ихтэй Сонгинохайрхан дүүргийн Толгойтын 1, 3, 5, 20-р хороо, Баянхошууны 9, 11-р хороо, Хан-Уул дүүргийн Яармагийн 7, 8-р хороо, Био-ийн 12-р хороо, Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нийт 20 бүлгийн 100 гаруй өрх хам­рагдаж байна. Тэдний дий­лэнх нь хөдөө орон нутгаас шилжин ирсэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, нөхрөө асардаг эмэгтэйчүүд, ажилд орж чадаагүй, боловс­ролын түвшин доогуур, мэргэ­жилгүй, тэтгэврийн насны, амь­жиргааны түвшин доогуур иргэд аж.

Тэд ус, ундаа, жүүсний хуванцар саваар хогийн шүүр, том, жижиг сандал, буйдан, хайрцаг, үзэгний сав, тетрапак хайрцгаар аяны олбог, гэрийн хаяавч, ахуйн цүнх, саравч, илүүдэл хувцсаар улавч, мужааны болон эзэгтэйн хормогч, гал тогооны болон ажлын бээлий, гутлын алчуур, ажил хэргийн болон ахуйн, зөөврийн компьютерийн цүнх, даавууны өөдсөөр сандлын олбог, хөлийн гишгүүр, төрөл бүрийн цүнх, цаас,  хатуу цаасан хайрцгаар чихрийн таваг, ваар сав, ханын цаг, чимэглэл, үзэг харандааны сав, ахуйн хэрэглээний хайрцаг, тоглоомын хайрцаг зэрэг бүтээгдэхүүнийг урлажээ. Хог хаягдал ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өчигдөр НҮБ-ын байранд үзэсгэлэн гарга­сан юм. Энэ үеэр Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны иргэн “Эко-Дэнж” бүлгийн гишүүн Ш.Өлзийхутаг “Бид ундааны сав ашиглаж том жижиг дугуй, дөрвөлжин хэлбэртэй буйдан, сандал үйлдвэрлэж байна. Хүмүүс яасан хөөрхөн юм бэ гээд их сонирхдог. Том буйдан нь 20, жижиг нь зургаан мянган төгрөгийн үнэтэй. Том дугуй буйданд 37 ундааны сав орсон. Гадуур үрээс зөөлөвчинд л багахан зардал гардаг. Борлуулалтын асуудлаа шийдэх л хэрэгтэй байна. Бид бүтээгдэхүүнийхээ даац, стандартыг тогтоолгохоор Стан­дарчилал хэмжил зүйн газарт өгсөн. Хариу нь удахгүй гарна” гэв.
Үүнээс гадна төсөл хэрэг­жүү­лэгчид “Дахин хэрэглэе, ахин ашиглая” уриатай хоёр­догч түүхий эдээр шилдэг бү­тээл, бүтээгдэхүүн хийж шалга­руулах уралдааныг Улаан­баатар хотын хэмжээнд  арав­­­дугаар сарын 15 хүртэл зарлалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан