Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
АН-ын бүлгийн даргад амлалтыг нь сануулав
УИХ дахь МАН-ын бүлгээс АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт "УИХ-аас 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг баталж, уг тогтоолоор 4 бүлэг, 26 арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаснаар Засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгаа сайжруулах арга хэмжээ авах үүрэг хүлээсэн.

Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр ажилласнаас 18 чиглэлийн ажлыг хэрэгжүүлж, 16 чиглэлийн ажлыг  эхлүүлж амжсан бол Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан  зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүллээ.
Энэ хугацаанд ханшийн өсөлт, инфляц, гадаадын хөрөнгө оруулалт, төсвийн алдагдал гэх мэт эдийн засгийн суурь үзүүлэлтүүд улам муудсан тул бид “Эзэн-100” хөтөлбөрөөс үр дүн гарсангүй гэж албан ёсоор дүгнэж байна.

Та 2014 оны тавдугаар сарын 14-нд “Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол олонхи өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн. Ардчилсан Намын бүлэг хэлсэн үгэндээ хүрч, хариуцлага тооцох эсэхийг ард түмэн хүлээн сууна" гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан