Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
”Монгол наадам цогцолборт” шилмэл мал шалгаруулна
Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын энэ жилийн “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг сурталчлан олон нийтэд таниулах зорилго бүхий “Шилмэл мал-2014” арга хэмжээ маргааш “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-т нээлтээ хийнэ.

Энэхүү арга хэмжээний үеэр манай улсад үржүүлж буй үржлийн шилмэл малыг шалгаруулан, үнэ хаялцуулах дуудлагаар худалдахын зэрэгцээ гэрийн тэжээвэр амьтад болон монгол нохойн үзэсгэлэн, үндэсний дээл, хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслэл, ном товхимол, малын тэжээл, эм бэлдмэл, цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарах юм.

Та энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр монгол малын гайхамшигтай арвин генетик нөөц, ашиг шимийн чадавхи, мал аж ахуйн уламжлал, хэв маягийг танин мэдэж, мал үржүүлэгчид өндөр ашиг шимтэй малыг худалдан авч, сүргийн чанараа сайжруулан ашиг орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Уг арга хэмжээ энэ сарын 14-нд өндөрлөнө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан