Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Автобус-3 “халдварт өвчин” тараав

-Инээмсэглэл бол хамгийн хурдан
халдварладаг өвчин юм-


Автобус-3 “халдварт өвчин” тараав“Автобус-3” компа­нийн зохион байгуулсан “Талархлын” өдөр нь иргэдэд урам зориг өгөх, өөрсдийн ажлын өдрөө инээмсэглэлээр угтах энгийн л нэг зорилготой  байв. Харин өгөөмөр сэтгэлээс бий болдог агшин зуурын үнэгүй инээмсэглэл нь заримдаа насан туршид мартагдахааргүй дурсамжийг ч бий болгодог хэмээн тус команийн захирал М.Цэ­­вээн-Очир хэллээ. Тэрбээр ажилч­даа ирэх зуурт өглөөний цай бэлтгэж, ширээ зассанаар халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, тэднийг угтахдаа “За бүгдээрээ сайхан инээм­сэглэе” хэмээн ажлын өдрийг эрч хүчтэй эхлүүлсэн юм.

Магадгүй ингэснээр нүүрний булчин чангарахаас илүүтэй, сэтгэлийн зовлонг арилгаж, тухайн өглөөний стрессийг ор мөргүй үдэн хөөсөн байж болно.
Мөнгө хураагч, жолоочид ч “Өглөө хоол ундтай гарсан, гараагүй олон хүн байдаг. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл нь өглөөг хэрхэн угтах болоод амар, тайван байдал юм. Үүнийг олон хүн мэддэг ч тэр бүр стрессгүй байж чаддаггүй. Бид  ч гэсэн өдөрт олон зуун хүнтэй харилцдаг учраас заримдаа тэвчээр алдагдах тохиолдол бий. Тиймээс аль болох тайван байхыг хичээдэг. Харин өнөөдөр өглөө ажилдаа ирээд хаашаа ч харсан инээмсэглэсэн, бие рүүгээ дулаан харсан, хоорондоо сайхан харилцсан хүмүүс байна. Үүнийг хараад имээсэглэж, өнөөдрийн тухай хүнд бодлууд арилсан. Тиймээс бид бусадтай ч гэсэн үүнээсээ хуваалцаж, найрсаг дотно харилцана гэсэн бодол төрж байна. Өнөөдөр хурдан бас эрч хүчтэй өнгөрөх байх аа” хэмээн хэлсэн юм.

Үнэхээр тэдний хувьд өнөөдөр халуун, дулаанаар эхэлсэн бөгөөд 06.30 цагт эхний зорчигчоо авах ёстой автобусны жолооч, мөнгө хураагч хоёр инээмсэглэсээр ажилдаа гарав. Харин бид тус автобусны мөнгө хураагч М.Хишигтээс инээмсэглэлийн талаар бодлыг сонсоход “Ажиллах эрч хүчээр сэлгэгдлээ. Өнөөдөр би эхний ээлжид гарч байна. Миний ажлыг олон хүнтэй харилцдаг хүнд гэдэг. Гэхдээ миний хувьд бахархмаар санагддаг. Яагаад гэвэл, олон хүний арга эвийг олж, болж өгвөл уучлал гуйгаад өнгөрөөдөг. Дээрээс нь би тэвчээртэй байж сурсан. Заримдаа янз бүрийн хүмүүстэй таарч нулимс гартал гомдмоор үг хэлсэн удаа зөндөө бий. Тэглээ гээд би нэгэнт миний хүлээсэн үүрэг учраас ийм зүйлтэй дасан зохицож, сайн талыг нь харж сурсан” хэмээн хариулсан юм. Мөн бидний чин сэтгэлээсээ талархдаг зорчигч байдаг уу гэхэд бодох зүйлгүй, маш хурдан “Зөндөө байдаг” хэмээн инээмсэглэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Баярлаа, эгчээ эсвэл баярлаа миний дүү гэж хэлэхэд би их урамшдаг. Өөрийн эрхгүй огшоод, баярладаг. Тасалсан тасалбарынхаа тоогоор баримжаалахад бид өдөрт 30-аас дээш мянган хүнтэй харилцдаг. Өглөө ажилд нь хүргэж өгөөд орой гэрт нь хүргэж өгдөг буянтай ажил гэж би хувьдаа боддог юм. Тийм болохоор би буянтай үйлс. Хамт олноороо ч гэсэн бахархаж, тэдэнтэй мэндлээд инээмсэглээд өн­гөр­дөг. Харин өнөөдөр хүн болгонтой юм ярьмаар, инээмсгэлмээр санагдаж байна. Хамт олондоо хайртай шүү” хэмээн ярьсан юм.
Харин “Автобус-3” компа­нийн захирал М.Цэвээн-Очир “Өнөөдөр манай байгуул­лагын ажилтан, алба хаагчид Нийслэл хотын 375 жилийн ойд зориулан Талархлын өд­рийг зохион байгуулж байна. Өглөөний ээлжид 150-170 хүн ажилладаг. Энэ өд­рийг нийслэл хотынхоо иргэдийг инээмсэглэлээр уг­таж, инээмсэглэлээр үдэж үйлчлэх уриа­тайгаар эхлүүллээ” гэв. Ха­рин сүүлийн үед гарсан таагүй мэдээллийн талаар тодруулахад “Ажилчиддаа зориулаад янз бүрийн зүйлд битгий бухимдаарай гэж хэлмээр байна. Өнөөдөр биднийг бухимдуулж байгаа орлого, ажлын байртай холбоотой асуудлын талаар албан ёсоор байр сууриа илэрхийлнэ. Бидний авч байгаа цалин ямар нэг хэмжээгээр буурахгүй” гэдгийг хэллээ.

Түүнчлэн нийтийн тээв­рийн дахин төлөвлөлтийг хий­сэн нь ирэх дөрөвдүгээр сард  үйлчилгээнд нэвтрэх юм байна. Ингэснээр иргэдэд хүр­гэж байгаа үйлчилгээ одоо бай­гаагаас өндөр түвшинд хү­рэх юм. Юутай ч “Автобус-3” ком­пани өчигдрийг эд хөрөн­гө, элдэв асуудал гэхээс илүү­тэй, иргэдтэй илүү ойр, инээм­сэглэж харилцахад илүүтэй анхаарал хандуулсан юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан