Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
“Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
ХАХНХЯ болон Хүүхдийн төлөө үндэсний газраас санаачлан “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. 2014-2016 онд хэрэгжих энэхүү хөтөлбөр нь гэр бүлийн бат бэх элгэмсэг харилцааг бэхжүүлэх, гэр бүлийг аюулгүй, хүчирхийлэлгүй орчин болгох, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, хүүхэд бүрт оролцох, хөгжих боломж олгох зорилготой юм.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн ХГБХХ-ээс энэ сарын 8-нд Өмнөговь аймаг дахь нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ хүрээнд Даланзадгад сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 10-14 насны 50 хүүхдийг гэр бүлийн гишүүдийн хамт хөтөлбөрт хамруулахаар болсон байна. Хөтөлбөрт оролцогчид хөтөлбөрийн гарын авлага болон хүүхдийн өөрийн үнэлгээний дэвтрийг ашиглан таван долоо хоногийн хугацаанд таван чиглэлийн 31 даалгавраас 25-ыг сонгож хамтран гүйцэтгэх юм байна. Тухайлбал,
1. Миний гэр бүлийн эдийн засаг
2. Миний гэр бүлийн орчин
3. Миний гэр бүлийн бүтээл туурвил
4. Миний гэр бүлийн эрүүл мэнд
5. Миний гэр бүлийн түүх бахархал зэрэг таван чиглэлээс сонголт хийх юм байна.
Сургуулийн нийгмийн ажилтнууд энэхүү хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаж, оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийн үр дүнг 14 хоног тутамд ХГБХХ-т тайлагнах юм.
ХАХНХЯ болон Хүүхдийн төлөө үндэсний газраас санаачлан “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. 2014-2016 онд хэрэгжих энэхүү хөтөлбөр нь гэр бүлийн бат бэх элгэмсэг харилцааг бэхжүүлэх, гэр бүлийг аюулгүй, хүчирхийлэлгүй орчин болгох, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, хүүхэд бүрт оролцох, хөгжих боломж олгох зорилготой юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн ХГБХХ-ээс энэ сарын 8-нд Өмнөговь аймаг дахь нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ хүрээнд Даланзадгад сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 10-14 насны 50 хүүхдийг гэр бүлийн гишүүдийн хамт хөтөлбөрт хамруулахаар болсон байна. Хөтөлбөрт оролцогчид хөтөлбөрийн гарын авлага болон хүүхдийн өөрийн үнэлгээний дэвтрийг ашиглан таван долоо хоногийн хугацаанд таван чиглэлийн 31 даалгавраас 25-ыг сонгож хамтран гүйцэтгэх юм байна. Тухайлбал,
1. Миний гэр бүлийн эдийн засаг
2. Миний гэр бүлийн орчин
3. Миний гэр бүлийн бүтээл туурвил
4. Миний гэр бүлийн эрүүл мэнд
5. Миний гэр бүлийн түүх бахархал зэрэг таван чиглэлээс сонголт хийх юм байна.
Сургуулийн нийгмийн ажилтнууд энэхүү хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаж, оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийн үр дүнг 14 хоног тутамд ХГБХХ-т тайлагнах юм.
0 Сэтгэгдэл
























