Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ЯРГАЙТ, АР ХУСТАЙН АМАНД ЗУСЛАНГИЙН ГАЗАР ӨМЧЛӨХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН ӨРГӨДЛИЙГ АВЧ БАЙНА
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах 26 байршилд зуслангийн газар олгохоор шийдвэрлэсэн. 2013 оны 7 дугаар сарын байдлаар 26 байршилд нийт 47943 нэгж талбар байгаагаас 24793 нэгж талбарт нь газар өмчлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарчээ.
Харин зуслангийн газар өмчлүүлэхдээ ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ёстой. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын 2014 оны 06 дугаар сарын 20-ны 101 тоот тогтоолоор зуслангийн 5 байршлын хаягийн зургийг батлуулж, эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт Сүхбаатар дүүргийн Ар хустай, Цолмон, Цээний аманд дугаарлалт, хаягжилт хийсэн байна.
Хаягжилт хийсэн эдгээр газраас эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн Яргайт, Сүхбаатар дүүргийн Ар хустайн аманд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч эхэллээ.
Зуслангийн газар өмчлөх хүсэлтэй иргэд өргөдөл, дараахь шаардлагатай материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өгнө.
-Газар өмчлөх тухай хүсэлт гаргах батлагдсан маягтын дагуу бөглөх
-Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/
-Газрын кадастрын зураг
-Газрын төлбөрийг зохих журмын дагуу тушаасан байх шаардлагатай.
Харин иргэдэд гэр бүлийн зориулалтаар олгож буй 52 байршилд газар өмчилсөн болон өмнө нь 0,7 га газраа өмчилсөн иргэд зуслангийн газар давхар өмчлөх боломжгүй юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























