Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Зам засварын ажилтай холбогдуулан хаалттай байгаа замуудын мэдээлэл

Өнөөдрийн байдлаар хийгдэж буй зам засварын ажилтай холбоотой хөдөлгөөнийг нь хаагаад буй замуудын талаарх мэдээллийг Нийслэлийн Замын цагдаагийн газраас танилцуулж байна.

Дүүрэг Замын ажил Хугацаа
Баянзүрх Монелийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхэд замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүйцэтгэж байна 2014.08.20- 2014.09.30
Хан-Уул Төвийн салааны уулзвараас Сонсголонгийн гүүрний хойд хэсэг хүртэлх замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд хэсэгчлэн хааж түр зам гаргаж хөдөлгөөн зохион байгуулж байна. 2014.05.15- 2014.11.15
Хан-Уул Яармагийн гүүрнээс хойш ТЭЦ-3-н баруун хойд уулзвар хүртэл замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөн түр хаасан. Ажил хэвийн явагдаж байгаа. 2014.07.20- 2014.11.05
Хан-Уул Яармаг “Америк” сургуулийн арын зам цөмөрсөнтэй холбогдуулан зам доогуур явсан худгийн хоолойг нөхөн сэргээж, засварлахад хойд талын зорчих хэсгийг бүрэн хааж урд талын зорчих хэсгээр урсгал сөрүүлэн хөдөлгөөн зохион байгуулж байна. 2014.09.14- 2014.09.16
Сүхбаатар Бээжингийн гудамжны өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбогдуулан 11-р хорооллын уулзвараас зүүн тийш Лхагвасүрэн жанжингийн хөшөөний зүүн хойд уулзвар хүртэл, Сэлбийн гүүрний баруун талаас зүүн тал хүртэл зорчих хэсгийг бүрэн хаасан. 2014.04.30- 2014.10.30
Сүхбаатар Бээжингийн гудамж ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш Лхагвасүрэн жанжингийн хөшөөтэй уулзвар хүртэл замын хучилтыг хийхээр төлөвлөгдсөн тул замыг хэсэгчлэн түр хаана. 2014.09.19- 2014.10.01
Сүхбаатар Гэндэнгийн гудамж, UB Mart худалдааны төвөөс Япон улсын ЭСЯ-ны уулзвар хүртлэх замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж байгаа тул хэсэгчлэн түр хаасан. 2014.09.09- 2014.09.25
Сүхбаатар Чойдогийн гудамж, ГХЯ-ны баруун урд уулзвараас Сонгодо эмнэлгийн зүүн хойд уулзвар хүртэл замын засварын ажил хийгдэж байгаа тул зорчих хэсгийг хэсэгчлэн түр хаасан. 2014.08.05- 2014.09.17
Сонгинохайрхан Монгосын Уулзвараас ТЭЦ-4-ийн уулзвар хүртэл замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа тул түр зам гарган хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа. Замыг хэсэгчлэн түр хаасан. 2014.07.04- 2014.10.31
Чингэлтэй Энхтайваны өргөн чөлөө, УИД-ийн баруун болон хойд хэсгийг замуудад хучилт хийх тул хэсэгчлэн түр хаана. 2014.09.16-с 2014.09.18
Сүхбаатар Чойдогийн гудамж Blue Sky төвийн урд замыг дулааны шугам шинэчлэн солихтой холбогдуулан хэсэгчлэн түр хаасан. 2014.09.15-с 2014.09.20
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан