Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Есөн яам болгох Ерөнхий сайдын сэлгээ юу
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд танхимын сэлгээ хийх асуудлыг УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ” гэж мэдэгдсэн. Түүнээс хойш Засгийн газрын танхимын сэлгээнд аль яам, ямар сайд багтах бол гэсэн таамаг яваа. Одоогийн 16 яамыг дөрвөөр цөөлнө гэж байсан бол ес болгоно гэсэн мэдээлэл ч гарав. Мягмар гарагийн орой Засгийн газрын тэргүүн 16 яамны Төрийн нарийн бичгийн дарга нартай хийсэн уулзалтаар бүтцээ хэрхэн багасгаж, цомхотгох талаар танилцуулсан гэдэг мэдээлэл түглээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Батлан хамгаалахын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Дэд бүтцийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэсэн бүрэлдэхүүнтэйгээр цаашдаа ажиллана гэжээ. Эндээс харахад сүүлийн гурван ч Засгийн газрын танхимд байсан Шадар сайд гэсэн орон тоо үгүй болох нь бололтой. Ингэж бүтцээ хумихаас гадна зарим сайд нарын хариуцдаг агентлагуудыг хооронд нь сэлгэх шийдвэрт хүрсэн гэсэн байлаа.
Тухайлбал, Ерөнхий сайд Төрийн өмчийн хороо, ЗГХЭГ-ын дарга Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хуульзүйн сайд Онцгой байдлын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Сангийн сайд Худалдан авах ажиллагааны газар, Дэд бүтцийн сайд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар, Иргэний нисэхийн ерөнхий газрыг нэмж хариуцна хэмээжээ. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчлал хэмжил зүйн газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдад Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Биеийн тамир, спортын газрыг тус тус хариуцуулахаар төлөвлөсөн гэсэн байна.
Гэхдээ энэ бол өчигдөр цахим сайтуудаар явсан мэдээлэл гэдгийг тодотгох нь зөв. Ямар нэг байдлаар албаны мэдээлэл биш юм. Харин энэ талаар Засгийн газраас албан ёсоор тайлбар өгөөгүй байгаа. Албаны зарим эх сурвалж уг мэдээллийг баталгаажуулаагүй.
Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн тохиолдолд Засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ огцорч, шинээр томилогдох учиртай. Алтанхуяг дахин томилогдох, эс томилогдох нь Ерөнхийлөгч, УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Харж л байя. Хамгийн гол нь Засгийн газарын залгамж чанар хэвээр үргэлжилж, ажил цалгардахгүй байх ёстой шүү
engej oorchilj baigaa yum chin zasgiin gazar ogtsorch baigaa yumaa daaa
Bytetsiin hubid yah argagyi zov shine bytets bolno,Hamgiin gol ini Altanhyag byh saiduud,toriin nariin bichgiin darga nar,MAHNamiin saiduudtaigaa toniloh heregtei,yalangyua MAHN iinhiig dahij hezee ch zasgiin gazart byy oruul,muusain urvaach,sharvaach shaaruudiig,
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд танхимын сэлгээ хийх асуудлыг УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ” гэж мэдэгдсэн. Түүнээс хойш Засгийн газрын танхимын сэлгээнд аль яам, ямар сайд багтах бол гэсэн таамаг яваа. Одоогийн 16 яамыг дөрвөөр цөөлнө гэж байсан бол ес болгоно гэсэн мэдээлэл ч гарав. Мягмар гарагийн орой Засгийн газрын тэргүүн 16 яамны Төрийн нарийн бичгийн дарга нартай хийсэн уулзалтаар бүтцээ хэрхэн багасгаж, цомхотгох талаар танилцуулсан гэдэг мэдээлэл түглээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Батлан хамгаалахын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Дэд бүтцийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэсэн бүрэлдэхүүнтэйгээр цаашдаа ажиллана гэжээ. Эндээс харахад сүүлийн гурван ч Засгийн газрын танхимд байсан Шадар сайд гэсэн орон тоо үгүй болох нь бололтой. Ингэж бүтцээ хумихаас гадна зарим сайд нарын хариуцдаг агентлагуудыг хооронд нь сэлгэх шийдвэрт хүрсэн гэсэн байлаа. Тухайлбал, Ерөнхий сайд Төрийн өмчийн хороо, ЗГХЭГ-ын дарга Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хуульзүйн сайд Онцгой байдлын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Сангийн сайд Худалдан авах ажиллагааны газар, Дэд бүтцийн сайд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар, Иргэний нисэхийн ерөнхий газрыг нэмж хариуцна хэмээжээ. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчлал хэмжил зүйн газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдад Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Биеийн тамир, спортын газрыг тус тус хариуцуулахаар төлөвлөсөн гэсэн байна.
Гэхдээ энэ бол өчигдөр цахим сайтуудаар явсан мэдээлэл гэдгийг тодотгох нь зөв. Ямар нэг байдлаар албаны мэдээлэл биш юм. Харин энэ талаар Засгийн газраас албан ёсоор тайлбар өгөөгүй байгаа. Албаны зарим эх сурвалж уг мэдээллийг баталгаажуулаагүй.
0 Сэтгэгдэл
ах нь
ТӨР гэх ***** эм шиг оронцог Монголын ард биднийг мөн ч их баллах юм. Зүгээр бүх баялагаа 3,0 сая хүндээ хуваахуйцаар дүйлгэн ажил хийх боломж олгон 1-2 дэлхийд нэртэй үйлдвэр барихад бид бүгд саятан болж гуйлагчин алга болно. Тэнэг төр яамдын тоо сольж тоглох юм
2014.09.18
2014.09.18
2014.09.18
2014.09.18



















