Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Витамин Д хорт хавдраас ч сэргийлнэ
Өнөө үед нярай хүүхдэд заавал өгөх ёстой витамин гэж эмч нарын зөвлөж байгаа Д аминдэмийг насанд хүрэгсэд ч зохих хэмжээгээр авч байх ёстой ажээ. Учир нь, витамин Д нь биед хавдар үүсэхээс мөн үүссэн хавдрын эсийг устгахаар тэмцдэг маш хэрэгтэй аминдэм гэдэг нь 1000 гаруй судалгаагаар батлагдсан байдаг. Тухайлбал, нарлаг газар амьдардаг хүмүүсийн дунд хорт хавдраар нас барах тохиолдол цөөн байдаг бол витамин Д дутагдсан эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх магадлал тав дахин өндөр байдаг гэсэн судалгаа бий. Витамин Д-г насны ангиллаар тодорхой тун хэмжээтэйгээр хэрэглэж байх ёстой. 1-50 насныхан өдөртөө 0,005 мг, 51-70 насныхан 0,01 мг, харин 70-аас дээш насныхан бол 0,015 мг –аар ууж байх ёстой ажээ. Тунг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хортой учраас энэ витаминыг хэрхэн хэрэглэх талаар эмчид үзүүлж зөвлөгөө авсан нь дээр. Гэхдээ хэрэв та заавал витамин уухгүйгээр энгийн аргаар биедээ Д витамин авъя гэвэл зуны цагт өдөр тутам 15 минут гадаа байж нарлах хэрэгтэй. Харин хавар, намар бол 20 минут байхад болно.  Ингэж гадаалахдаа аль болох гар, мөр, нуруугаа ил гаргаад нарнаас хамгаалах тос түрхэх хэрэггүй. Үдээс өмнө 11-ээс үдийн хоёр цагийн хооронд гадаа нарлавал витамин Д илүү авч чадна. Ингэж нарнаас биедээ шингээсэн аминдэмээ бүрэн үйлчлүүлэхийн тулд наранд ээсэн хэсгээ савангаар угаах хэрэггүй. Хэрэв ажил амьдралын шаардлагаар гадаа нарлаж суух боломжгүй бол витамин хэлбэрээр нь уух хэрэгтэй болох нь.  
Гадаадаас оруулж ирж буй витаминуудын уух тунг ихэвчлэн олон улсын IU гэсэн хэмжигдэхүүнээр тогтоож, хайрцаг сав дээр нь бичсэн байдаг. Витамин Д-гийн тухайд 0,005 мг гэдэг нь 200 IU,  0,01 мг нь 400 IU, харин 0,015 мг нь 600 IU юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан