Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дарга нарыг халлаа
ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дарга нарыг ажлын ур чадваргүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн ажлаас түдгэлзүүлсэн тушаалыг гаргаж, улмаар тэдний оронд томилохоор ярилцсан зарим нэгнийг нь дуудан саналыг нь асууж байгаа ажээ. Ажлаа өгсөн дарга нарыг ЦЕГ-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн байна. Цагдаагийн хэлтсийн дарга нарын томилгоо ирэх долоо хоногт тодорхой болох аж. Есөн дүүргийн цагдаагийн дарга нараас гадна Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, биеэ үнэлэлттэй тэмцэх газрын дарга Н.Батзориг болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга Д.Энхтөр нарыг мөн ажлаас нь чөлөөлжээ. Н.Батзоригийг Г. Сарангэрэлийн хэрэгт хамааралтай хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Д. Энхтөрийг юуны учир чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа юм байна.
/uls.mn/politic.html?id_30126
ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дарга нарыг ажлын ур чадваргүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн ажлаас түдгэлзүүлсэн тушаалыг гаргаж, улмаар тэдний оронд томилохоор ярилцсан зарим нэгнийг нь дуудан саналыг нь асууж байгаа ажээ. Ажлаа өгсөн дарга нарыг ЦЕГ-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн байна. Цагдаагийн хэлтсийн дарга нарын томилгоо ирэх долоо хоногт тодорхой болох аж. Есөн дүүргийн цагдаагийн дарга нараас гадна Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, биеэ үнэлэлттэй тэмцэх газрын дарга Н.Батзориг болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга Д.Энхтөр нарыг мөн ажлаас нь чөлөөлжээ. Н.Батзоригийг Г. Сарангэрэлийн хэрэгт хамааралтай хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Д. Энхтөрийг юуны учир чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа юм байна./uls.mn/politic.html?id_30126
0 Сэтгэгдэл
























