Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Нийтийн тээврийнхэн ажил хаяна
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 80 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн хариуцдаг.  Гэтэл төрийн өмчийн гурван ч нийтийн тээврийн байгууллага байдаг. Тэд үлдсэн 20 хүрэхгүй хувийн зах зээл, үйлчилгээг хуваан хэрэгжүүлдэг учраас тэднийг нэгтгэхээр болсон билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/778 дугаар захирамж гаргажээ. Энэ дагуу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулж байгаатай холбогдуулан “Автобус-1”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгө, өр авлагыг шинээр байгуулагдаж буй “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон билээ. Гэвч энэхүү шийдвэрийг автобус компаниуд хүлээн зөвшөөрөхгүй, ажил хаяхаар шийдээд байгаа аж. Тиймээс маргааш энэ талаараа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан