Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Оюутнууд сургалтын орчин, чанар сайжирвал өндөр төлбөр төлөхөөс татгалзахгүй гэв

МАН-ын дэргэдэх "Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо" оюутнуудын өмнө тулгамдаж буй асуудлаар нийт 30 гаруй улсын болон хувийн их, дээд сургуулийн төлөөлөлүүдтэй "Асуудал-Шийдэл" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Уг хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн төлөөллүүд нийт оюутнуудын дунд тулгамдаж буй асуудлуудыг чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцов. Тухайлбал, их дээд сургуулиудын сургалтын төлбөр жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ч сургуульд зарцуулагддагүй, багшлах боловсон хүчин, сургуулийн орчин, сургалтын чанар сайжирч тэдний төлсөн төлбөр хэрхэн зарцуулагдаж байгааг өөрсдөө мэддэг болчихвол өндөр сургалтын төлбөр төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Мөн зарим сургуулиудад курс ахих тусам смарт картын хүрэлцээ муу болдог бөгөөд үүнээс болоод цөөхөн смарт картаа хэн нь авах вэ гэхээс авахуулаад асуудал чирэгдэл дагуулдаг байна. Мөн смарт карт 21 цагаас хойш нийтийн тээврийн хэрэгслүүдэд үйлчлэхгүй байгаа нь учир дутагдалтай байгаа аж.
Түүнчлэн, оюутны дотуур байрны хүрэлцээ муу, дотуур байрнууд амьдрах орчин муу, орон нутгийн оюутнуудын эрүүл мэндийн асуудалд төр засгаас чиглэсэн ямар нэг хөтөлбөр дутагдаж байгааг тэд онцоллоо. Орон нутгийн оюутнууд хотын харъяалал байдаггүйн улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг бөгөөд эрүүл мэндийн даатгал төлдөг ч түүнийгээ хэрхэн ашиглаж болох талаар мэдээлэл хомс байгаа гэлээ. 
 
Оюутнуудын дээрх асуудлуудыг НАМОХ-ны зүгээс тусган авч амьдрал дээр шийдвэрлэх талаар арга хэмжээг намын бүлэгтээ мэдэгдэнэ гэдгээ хэлэв. 
Хэлэлцүүлэгт МАН-ын НХБГ-ын дарга С.Чинзориг, НАМОХ-ны Ерөнхийлөгч Б.Амарсанаа, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга нар оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан