Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
МАХН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Ц.ШАРАВДОРЖ, П.ЦОГТБААТАР, Г.ДУГАРЖАВ НАРЫГ ТОМИЛЛОО
МАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралджээ. Энэ хурлаар бүтцийн асуудал хэлэлцэж, МАХН-ын нарийн бичгийн дарга нарыг томилсон байна. Баянгол дүүргийн Засаг дарга асан П.Цогтбаатарыг санхүү, аж ахуй хариуцсан нарийн бичгийн даргаар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Дугаржавыг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус томилжээ. Түүнээс гадна УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдоржийг МАХН-ын ажлын алба хариуцсан нарийн бичгийн даргаар батламжилсан байна. Тэрээр өмнө нь МАН-ын гишүүн байхдаа МАХН-тай нэгдэх талаар санал гаргаж байсан ч тэгсхийгээд асуудал намжсан билээ. Тэгвэл тэрээр МАХН-д албан ёсоор элссэнээс гадна нарийн бичгийн дарга болж, дотоод ажилд оролцдог болж буй аж.
Хурлаар өөр нэг асуудал хэлэлцэж шийдсэн нь Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны оронд өөр хүн томилуулах. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шүүхээр авч хэлэлцэж, хоёр жил төрийн албанд ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан. Иймээс тэрээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа. Харин түүний оронд  н.Уугангэрэл гэдэг хуулийн байгууллагад ажиллаж байсан хүнийг томилуулахаар МАХН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргажээ. Ерөнхий сайд удахгүй Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг УИХ-д оруулж, хэлэлцүүлнэ гэж байгааг зарим нь дэд сайд нарын албан тушаалыг байхгүй болгоно гэж тайлбарлаж буй. Гэхдээ МАХН-ынхан дэд сайдын квотдоо томилгоо хийж байгаагаа харахад дэд сайд нар Ерөнхий сайдын сэлгээнд өртөх ч байж мэдэх нь.
Л.Номин
0 Сэтгэгдэл
цогтбаатар гэж энхбаярын ***** долоогч бгд -г гишгэх газаргүй болтол зарж хөлжсөн нөхөр мөн биз?
Хамгийн их уншсан