Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ТҮЦ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” баталсан. Үүнд зааснаар дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотод байх ТҮЦ-ийн тоог хотын Ерөнхий менежер батална. Шинэ ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан дизайн загвартай, галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна хяналтын камертай, эрүүл ахуйн стандартыг хангасан байна. Мөн орчны цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх зорилгоор гаднаа зориулалтын хогийн сав байршуулж, орчноо тохижуулж, цэцэрлэгжүүлсэн байх ёстой.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын есөн дүүрэгт нийт 408 ТҮЦ үйл ажиллагаа явуулж байна. Тодорхой шаардлагад нийцсэн, хотын үзэмжинд өнгө нэмэх журам хэрэгжиж эхэлсэн тул дүүргүүдэд ТҮЦ-ийн загварыг гаргаж, батлуулах ажил явагдаж байна. Батлагдсан загварын дагуу ТҮЦ ажиллуулах эрхтэй иргэд өөрсдийн хөрөнгөөрөө шинэчлэх аж.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” баталсан. Үүнд зааснаар дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотод байх ТҮЦ-ийн тоог хотын Ерөнхий менежер батална. Шинэ ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан дизайн загвартай, галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна хяналтын камертай, эрүүл ахуйн стандартыг хангасан байна. Мөн орчны цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх зорилгоор гаднаа зориулалтын хогийн сав байршуулж, орчноо тохижуулж, цэцэрлэгжүүлсэн байх ёстой.Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын есөн дүүрэгт нийт 408 ТҮЦ үйл ажиллагаа явуулж байна. Тодорхой шаардлагад нийцсэн, хотын үзэмжинд өнгө нэмэх журам хэрэгжиж эхэлсэн тул дүүргүүдэд ТҮЦ-ийн загварыг гаргаж, батлуулах ажил явагдаж байна. Батлагдсан загварын дагуу ТҮЦ ажиллуулах эрхтэй иргэд өөрсдийн хөрөнгөөрөө шинэчлэх аж.
0 Сэтгэгдэл
























