Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
БЕЛАРУСЬТАЙ ХАМТАРСАН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦАВ
Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хоёрдугаар хуралдаан энэ оны есдүгээр сарын 23-нд Минск хотноо болов.
Монголын төлөөлөгчдийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Беларусийн төлөөлөгчдийг Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников тэргүүлэн хуралдаанд оролцож, хоёр орны худалдаа, зам, тээвэр, гааль, үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Тухайлбал, Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй монгол иргэдийн ачаа тээвэртэй холбоотой гарч буй бэрхшээлийг арилгах, хоёр орны бизнесийн байгууллага, хувийн хэвшлийнхний харилцааг өргөжүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийн талаар ярилцсан юм. Манай төлөөлөгчид тус улсын БЕЛАЗ, МАЗ, МТЗ зэрэг үйлдвэр болон Дзержинский агрокомбинатын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон байна.

0 Сэтгэгдэл