Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Завхан аймгийн сумдын өвлийн бэлтгэл хангах ажил 70-90 хувьтай байна
Завхан нутагт налгар сайхан намар болж байна. Хүгэлгэр өндөр уулсын тэргүүнд буурал сор сууж хараахан амжаагүй, хаа сайгүй л өвлийн бэлтгэл хангах, өвс тэжээл нөөцлөх, түлээ түлшээ базаах ажил ундарч буй нь илт. Учир нь зам зуурт хадлангийн салаа, өвс бухалдсан өвөлжөө нэлээд таарсан билээ. Өнгөрсөн зун улсын хэмжээнд зуншлага сайхан байсан. Гэвч өвлийг өнтэй давахын тулд бэлтгэлээ сайтар хангах учиртай. Цэцэн-Уул суманд  өнгөрсөн  20-ны өглөө очиход бороо шивэрч байлаа. Төд удалгүй уулсын орой бууралтаад цас болон хувирав.  Нутгийн ардууд  “Энэ цас удахгүй хайлна. Тэгээд ирэх хавар шар тос болно. Намар сайн чийг өгчихвөл хавар эрт ногоо ургах суурь болдог” гэж байлаа.  Үдээс хойш тэнгэр цэлмэж бууралтсан газар бараантаж байгаль эх бас нэг гайхамшигаа үзүүлсэн юм. Байгаль дэлхий өвөл айсуйг сануулж буй энэ үед тус суманд Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан өвлийн бэлтгэл шалгах ажлын хэсгийнхэн ирсэн байв. Өвөлжилтөд бэлтгэх ажлын хэсгийнхэн Завхан аймгийн бүх сумаар ажиллаж буй аж.  
Сумдын өвлийн бэлтгэл хангах ажил харилцан адилгүй байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн байдлаар аймгийн хэмжээнд сумдын өвлийн бэлтгэл хангах ажил 70-90 хувьтай байгаа аж. Одоогоор өвөлжөөний хашаа хороогоо засч янзлах, малаа тарих, өвс тэжээлээ татаж авч нөөцлөх ажил орон нутагт ид өрнөж байгаа юм.

Завхан аймагт өнгөрсөн зун бороо хур бага оржээ. Иймд өвс тачирхан, гандуу, байгалийн хадлан бэлтгэх боломж хомс аж. Тухайлбал,   Баянтэс, Сонгино, Шилүүстэй, Баянхайрхан, Ургамал, Яруу, Түдэвтэй, Их-Уул, Асгат ,Алдархаан, Эрдэнэхайрхан  сумдын нутаг гандуу  өвөлжилт хүндэрч мэдэхээр байна. Эдгээр сум өвс тэжээлээ сайтар бэлтгэх, малчид газрын гарц сайтай сум, орон нутагт отор нүүдэл хийж өвөлжих шаардлагатай  байгаа юм. Харин Цагаанчулуут, Нөмрөг, Тэлмэн, Дөрвөлжин, Тосонцэнгэл, Цэцэн уул, Сантмаргазад   газрын гарц харьцангуй сайн бөгөөд сумынхаа нутагт  оторлож өвлийг өнтэй давах магадлалтай байна. Үүнээс гадна Завхан аймгийн малчид ирэх өвөл Баянхонгор, Говь-Алтай, Увс, Хөвсгөл, Архангай аймгуудад отор, нүүдэл хийхээр төлөвлөж буй юм.  Ингээд дээрх аймгуудын засаг дарга нартай гэрээ байгуулах ажил аймгийн удирдлагуудаас  зохион байгуулж буй аж. Зарим сумдын өвс тэжээлийн нөөцийг сонирхвол  Тосонцэнгэл суманд 300 тонн өвс, 50 тонн тэжээл нөөцөлжээ. Мөн Түдэвтэй сум 200 тонн өвс, Шилүүстэй, Улиастай сум тус бүр 50 тонн тэжээл нөөцлөх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан