Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Орон нутгийн АН-уудын албан бичгийг хав дарсан байжээ
АН-ын ахмад гишүүд болон залуучуудын байгууллагынхан намынхаа удирдлагууд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлэгт хандаж уриалга, шаардлага хүргүүлж байсан. Аймаг, сумдын АН-ын хороод мөн АН-ын Хэрэг эрхлэх газраар дамжуулж УИХ дахь АН-ын бүлэгт уриалга хүргүүлсэн аж. Гэтэл үүнийг нь дамжуулах ёстой АН-ын Хэрэг эрхлэх газар хав дарж, хүлээлгэж өгөөгүй гэнэ. Аймаг, сумдын нийтдээ 20 гаруй намын хорооны албан бичиг явуулсан байж. Тэдгээрийн нэг болох Орхон аймгийн АН-ын зөвлөлдөх зөвлөлийн гишүүд уриалгадаа “Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн, бүтээсэн, хэрэгжүүлж байгаа ажлыг МАН-аас зохион байгуулалттай унагах ил, далд ажлууд явагдаж байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, цаашлаад намын жирийн гишүүд та бид эв нэгдэлтэй байх нь чухал байна. 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд Шинэчлэлийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулснаар Ардчилсан нам дахин ялалт байгуулах болно. Иймд УИХ-ын гишүүн та бүхэн эв нэгдлийг эрхэмлэн, улс орноо хөгжүүлэн, урагшуулан ажиллуулахыг хүсч байна” гэжээ.
Анхан шатны намынхаа гишүүдийн үгийг хүргэх нь бүү хэл цааш уламжлахгүй хав дарсанд гишүүд бухимдалтай байгаа аж. Энэ долоо хоногт эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганаар Засгийн газрын хувь заяатай холбоотой чухал асуудлууд хэлэлцэнэ. Тиймээс дотооддоо ойлголцож ажиллахыг эгэл жирийн гишүүдээс нь уриалж буйг дамжуулаагүй нь бас нэг асуудал дагуулж ч мэдэх нь.
Анхан шатны намынхаа гишүүдийн үгийг хүргэх нь бүү хэл цааш уламжлахгүй хав дарсанд гишүүд бухимдалтай байгаа аж. Энэ долоо хоногт эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганаар Засгийн газрын хувь заяатай холбоотой чухал асуудлууд хэлэлцэнэ. Тиймээс дотооддоо ойлголцож ажиллахыг эгэл жирийн гишүүдээс нь уриалж буйг дамжуулаагүй нь бас нэг асуудал дагуулж ч мэдэх нь.
0 Сэтгэгдэл
























