Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Б.Одонхүү: Нэг кг нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгт барих боломжтой
ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогыг хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс ургацын өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-Ургац хураалтын явц ямар байна. Саяхан орсон хур тунадас газар тариаланд яаж нөлөөлсөн бэ?
-Энэ сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд үр тарианы хураалт 60 шахам хувьтай байгаа. Төмс, хүyсний ногооны хураалт 75 хувьд хүрсэн. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал үр тарианых 30 хувиар илүү, төмс хүсний ногооных адил байгаа юм. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат, Ерөөд энэ сарын 27, 28-ны өдрүүдэд 3-4 см цас орсон ч хайлаад байна. Мөн Төв аймгийн Цээл, Угтаал, Заамар, Баянцогт, Баянчандмань, Батсүмбэрт 6-8 см цас орсон. Энэ цас хүйтэн сэрүүн байсан тул бороо орох маягаар нойтон орсонгүй. Иймд босоо тарианд үзүүлэх нөлөө гайгүй өнгөрсөн. Өнөөдрийн байдлаар тариа налж хүндэрсэн зүйл байхгүй. Булган, Хөвсгөл, Хэнтий, Дорнодод цас тогтох хэмжээнд ороогүй. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн баруун талын нутаг харьцангуй гайгүй өнгөрсөн.
-Цаашид цаг агаарын төлөв ямар байх бол. Энэ жилийн ургац хураалт хэдийд дуусах вэ?
-Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх сарын 1-3-нд тариалангийн бүс нутгаар хур тунадас бууж тэнгэр эвгүйтэх мэдээ бий. Одоо ажиллаж байгаа техникийн хүчин чадлын нөхцөлөөр тооцоод үзэхэд ирэх сарын 20-нд тариагаа хурааж аваад дуусах төлөв бий.
-Нэг га-гаас хэдий хэмжээний ургац авч байна вэ?
-Өнөөдрийн байдлаар үр тариа 15.9, төмс 120, хүнсний ногоо 119 центнер ургац авч байна. Байгаль цаг уурын хүндрэл ойр ойрхон тохиохгүй бол энэ жил боломжийн ургац авна.
-Нэг тонн буудайн үнэ хэд байхаар тогтсон бэ?
-ҮХАА-н сайдын тушаал саяхан гарсан. Үүнд ТЭДС-д өр авлагадаа нэг тонн буудайг 550 мянган төгрөгөөр авахаар тогтлоо. Урьд нь 460 мянган төгрөгөөр тогтоосон байлаа. Ерөнхийлөгч тариалангийн бүс нутагт ажиллаж ТЭДС, тариланчид, гурил үйлдвэрлэгчид гурван талт хэлэлцээр хийж буудайн үнийн асуудлыг харилцан ярилцаж тогтоох чиглэл өгсөн. Ингээд ТЭДС өөрийн авах нэг тонн буудайн үнийг шинэчлэн тогтоосон юм.
-Тэгэхээр нэг тонн буудайд урамшуулал өгдөг үүнийг энэ жил өгөх үү?
-Өгнө. Энэ бол тариаланчдаа дэмжсэн бодлого. Нэг тонн буудайнд 100 мянган төгрөгийн урамшуулал өгнө.
-Буудайн үнэ өсөхөөр гурилын үнэ өсөх вий гэсэн болгоомжлол бий?
-Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нэг кг нэгдүгээр гурилын үнийг 730 төгрөгөөр тогтоосон юм. Одоо нэг тонн буудайн үнийг 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн тул нэг кг нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгт барих боломжтой гэж тооцож байна.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2014.09.30