Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
“Хилийн боомтын тухай хууль”-ийн хэрэгжилттэй танилцлаа
“Хилийн боомтын тухай хууль”-ийг УИХ-ын чуулганаар баталж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Хилийн боомтын талаар тухайлсан хууль байдаггүйн улмаас хилийн боомтын хөгжлийн асуудал, тэнд ажиллагсдын нийгмийн асуудал нэгдсэн бодлого, зохицуулалтгүй явж ирсэн нь дээрх хуулиар зохицуулагдах учиртай юм. Мөн энэхүү хууль хэрэгжсэнээр хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бий болсноос гадна хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор зохион байгуулах боломж бүрдсэн юм.
Тэгвэл дээрх хуулийн хэрэгжилт “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд хэрхэн хэрэгжиж байгаатай Монгол Улсын Сайд бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, дэд сайд Ц.Уугангэрэл,  Зам, тээврийн дэд сайд Х.Ержан нар танилцжээ.
Дашрамд дурдахад, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд нийтийн тээврийн автобусны буудал бий болгосон байна. Ингэснээр тус чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн автобуснууд онгоцны буудлын үүдэнд зогсох юм.  Өмнө нь онгоцны буудлаас автобусны буудал хооронд 500 метрийн зайтай байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан