Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
Марафон гүйлтэд оролцох хүмүүст өгөх зөвлөмж
ХГБХХЕГ: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь, бүртгэлийн мэдээлэл
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна
Өнөөдрийн чуулганаар...
Өчигдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж, хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэв. АН-ын бүлэг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн тайланг сонссон байна. Маргаашийн чуулганы ээлжит хуралдаанд Ерөнхий сайд уг тайлангаа тавих юм. Хуваарь ёсоор Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ургац хураалт, Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ойн цэвэрлэгээний талаар хэрэгжүүлж буй тогтоолын биелэлт зэргийг сонсох байсан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо мөн хуралдах ёстой ч өчигдөр намын бүлгүүдийн хуралдаан багагүй хугацаанд үргэлжилсэн.
Өнөөдөр намрын чуулганы анхны хуралдаан болно. Хэлэлцэх асуудлын хоёрдугаарт Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэх учиртай. Өнгөрсөн хаврын чуулганаар хаалттайгаар хэлэлцүүлж эхэлсэн ч түр хойшлуулаад байв. Түрүүчийн долоо хоногт Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллаж Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажилтай танилцсан. 267 км-ийн урттай төмөр замын газар шорооны ажил 76 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэ нь шинэ төмөр замаа ямар царигаар барихыг яаралтай шийдэх ёстойг сануулж байх шиг. УИХ-аар хэлэлцүүлэх дээрх тогтоолын төсөлд урд хил рүү буюу Таван толгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлд 1435 мм-ийн нарийн царигаар төмөр зам барихыг тусгасан. Мөн Арц суурь-Эрдэнэт, Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалга хэмээн тусгаад буй. Товчхондоо Хятадтай нарийн, ОХУ-тай өргөн царигтай төмөр замаар холбогдох санал юм. Эдгээрийг батлуулахын өмнө Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн шинэ төмөр замын ажилтай танилцаж, “Чингис” бондоос санхүүжүүлсэн 193,9 сая ам.долларын ажлаа шалгав. Тиймээс хаалттай хуралдаанаар шийдэхээр тогтсон төмөр замын асуудал өнөөдрийн чуулганы анхаарал татах асуудлын нэг яахын аргагүй мөн. Хоёр хөршийн тэргүүн нар төмөр замын асуудлыг чухалчилж гэрээ, хэлэлцэл хийсэн учраас шийдвэр гаргахдаа эрхмүүдийг тал талдаа бодолцож үзэх ёстойг анхааруулах шиг.
Үүний араас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудал дараалалд бий. Мөн л Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй хамт хэлэлцүүлэх нэг зүйл. Ирэх оны төсвөө хэлэлцэхээс өмнө бүтцээ өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ “давхар дээл” тайлах эсэх асуудал шиг багагүй цаг хугацаа авч мэдэхээр байгаа. Ямар ч байсан намрын чуулганы нээлт онц гойд сонингүй эхэлсэн ч маш чухал шийдвэр гарах ёстой олны хүлээлтийг тайлах үр бүтээлтэй байж, эрхэм гишүүд ч санаачилга, идэвхтэй цаг үе ирснийг хаа хаанаа сануулж байна.
Өчигдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж, хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэв. АН-ын бүлэг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн тайланг сонссон байна. Маргаашийн чуулганы ээлжит хуралдаанд Ерөнхий сайд уг тайлангаа тавих юм. Хуваарь ёсоор Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ургац хураалт, Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ойн цэвэрлэгээний талаар хэрэгжүүлж буй тогтоолын биелэлт зэргийг сонсох байсан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо мөн хуралдах ёстой ч өчигдөр намын бүлгүүдийн хуралдаан багагүй хугацаанд үргэлжилсэн. Өнөөдөр намрын чуулганы анхны хуралдаан болно. Хэлэлцэх асуудлын хоёрдугаарт Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэх учиртай. Өнгөрсөн хаврын чуулганаар хаалттайгаар хэлэлцүүлж эхэлсэн ч түр хойшлуулаад байв. Түрүүчийн долоо хоногт Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллаж Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажилтай танилцсан. 267 км-ийн урттай төмөр замын газар шорооны ажил 76 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэ нь шинэ төмөр замаа ямар царигаар барихыг яаралтай шийдэх ёстойг сануулж байх шиг. УИХ-аар хэлэлцүүлэх дээрх тогтоолын төсөлд урд хил рүү буюу Таван толгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлд 1435 мм-ийн нарийн царигаар төмөр зам барихыг тусгасан. Мөн Арц суурь-Эрдэнэт, Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалга хэмээн тусгаад буй. Товчхондоо Хятадтай нарийн, ОХУ-тай өргөн царигтай төмөр замаар холбогдох санал юм. Эдгээрийг батлуулахын өмнө Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн шинэ төмөр замын ажилтай танилцаж, “Чингис” бондоос санхүүжүүлсэн 193,9 сая ам.долларын ажлаа шалгав. Тиймээс хаалттай хуралдаанаар шийдэхээр тогтсон төмөр замын асуудал өнөөдрийн чуулганы анхаарал татах асуудлын нэг яахын аргагүй мөн. Хоёр хөршийн тэргүүн нар төмөр замын асуудлыг чухалчилж гэрээ, хэлэлцэл хийсэн учраас шийдвэр гаргахдаа эрхмүүдийг тал талдаа бодолцож үзэх ёстойг анхааруулах шиг.
Үүний араас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудал дараалалд бий. Мөн л Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй хамт хэлэлцүүлэх нэг зүйл. Ирэх оны төсвөө хэлэлцэхээс өмнө бүтцээ өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ “давхар дээл” тайлах эсэх асуудал шиг багагүй цаг хугацаа авч мэдэхээр байгаа. Ямар ч байсан намрын чуулганы нээлт онц гойд сонингүй эхэлсэн ч маш чухал шийдвэр гарах ёстой олны хүлээлтийг тайлах үр бүтээлтэй байж, эрхэм гишүүд ч санаачилга, идэвхтэй цаг үе ирснийг хаа хаанаа сануулж байна.
0 Сэтгэгдэл
























