Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Барилга дээр ажилласан инженерт л хамаг хариуцлагыг үүрүүлдэг
Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлээр дүүрэгтээ үйл ажиллагаа явуулдаг компаниудыг оролцуулсан хэлэлцүүлэг, өдөрлөг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр одоо мөрдөж буй хууль өнөөдөр шаардлага хангахгүй байгаа учраас хэрхэн өөрчлөх талаар ярилцлаа. Хөдөлмөрийн хуульд хариуцлага үүрэх тогтолцоо хангалттай биш байгааг оролцогчид шүүмжилсэн юм.
Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн албаны дарга М.Нямсүрэн “Осол гарсан барилгын захиалагч, удирдлагууд болоод санхүү хариуцсан хүмүүст хариуцлага тооцдоггүй. Барилга дээр ажилласан инженерт хамаг хэргээ тохоод цааш ажлаа үргэлжлүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлын өөр инженер ажиллуулдаг. Компанид нь ногдуулах хариуцлага гэж бараг алга. Одоогийн хуулиар бол компанийг 250 мянган төгрөгөөр торгох л заалт байдаг. 250 мянган төгрөг нь өнөөдөр хариуцлага ногдуулж чадах торгууль мөн үү, үгүй юу гэдгийг эргэж харах хэрэгтэй. Бид хяналт тавьдаг байгууллагын хувьд компанийн тусгай зөвшөөрөлтэй нь ярих, цаашид зөвшөөрөл олгохгүй байх зэргийг хуульчилж өгөх санал оруулсан ч ерөөсөө бодит ажил болж чадахгүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төсөвлөгдсөн мөнгөний нэг хувьтай тэнцэх мөнгийг аюулгүй байдалд зарцуулна гэж байдаг. Тэр нь үнэндээ үйлдвэрлэлийн, нийтийн аюулгүй байдлын зардал байтугай ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн зардалд ч хүрэхгүй байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид барилгын осол гарах үндсэн шалтгаан нь ажлын хариуцлагын тогтолцоо алдагдсан мөн ажилчдын мэдлэг, туршлагаас шалтгаалж байгааг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байв.
argagui sh dee. ezen ni mungutei hun yum chini yu gej hariutslaga uureh be dee...

0 Сэтгэгдэл
2014.10.02