Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Авлигад өртөх эрсдэл бүхий 187 албан тушаалтныг хянажээ
Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв.

Шалгалтын хүрээнд хэд хэдэн зөрчил илрүүлэв. Тухайлбал, тус газраас авлигад өртөх өндөр эрсдэл бүхий нийт 187 албан тушаалтны судалгааг гаргуулан хянахад 96 албан тушаалтан буюу 51 хувь нь тухайн байгууллагадаа 5-10 жил ажиллаж, хяналт шалгалтын нэг төрлийн чиг үүргийг дагнан хэрэгжүүлжээ. Нэг бүс нутагт 10 буюу түүнээс дээш жил ажиллаж байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдлыг бий болгохоор байна. Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын хувьд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж мэдэгдэл, тайлбар гаргах үүргийг хэрэгжүүлдэггүй байна.

Зөрчлийн хүрээнд НМХГ-т зөвлөмж, чиглэл хүргүүлсний дагуу тус газраас нийслэл, дүүргийн хэмжээнд 100 гаруй хяналтын улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж, Авлигатай тэмцэх газраар уг албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан