Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Иргэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хотын дарга нарыг харж, хүлээж байна

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлын судлгаа өнгөрсөн долоо хоногт гарчээ. Иргэд улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд ямар үнэлэлт өгч буйгаас харахад сүүлийн хоёр жилийн хугацаанд нийгмийн амьдрал төдийлэн өөрчлөгдөөгүй хэвэндээ байна гэж судалгаанд оролцогчдын 58 хувь нь үзсэн байна. Харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар иргэд ямар бодолтой явааг үүнээс харахад ийм дүр зураг гарлаа.

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газарт 10 хүн тутмын гурав нь сайн, тав нь дунд, хоёр нь муу гэсэн үнэлгээ өгөв. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийн 52 хувь, орон нутгийн иргэдийн 54 хувь нь дунд зэрэг гэжээ. Сөрөг хүчин МАН-ын явуулж буй үйл ажиллагааг арван хүн тутмын хоёр нь сайн, дөрөв нь дунд, дөрөв нь муу байгаа буюу 44 хувь нь дунд ажиллаж байна гэлээ.
Шинэчлэлийн Засгийн газраас зохион байгуулсан авто замын бүтээн байгуулалт, “Гудамж” төслийг иргэдийн 63 хувь нь чухал ажил болсон гэсэн бол 58 хувь нь орон сууцны хүүг найман хувь болгосон бодлогыг нэрлэсэн байна. Бүсүүдийн оношилгооны төв, Төрийн үйлчилгээний машин, “Шинэ сум” бүтээн байгуулалт зэргийг амжилттай яваа ажил.

Мөн нээлттэй ил тод байдал, шатахуун, мах, барил­гын материалын үнийг тогтвор­жуу­лах хөтөлбөрийг үр дүнтэй ажил хэмээв. Тэгвэл үр дүн муу­тай, алдаа ажлыг өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, валютын ханшийн өсөлт гэж 73-77 хувь нь хэлэв. Хөрөнгийн зах зээлийн хөгжил, цагдаа хүч­ний байгууллагын шинэчлэл, барил­гын салбарын хөгжил судалгаанд оролцогчдын хувьд муу ажилд тооцогджээ. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын дэвшүүлсэн хөтөлбөрүүдэд иргэд 3.01-3.53 буюу дундаж гэсэн үнэлгээ өгснийг дурдах нь зүйтэй болов уу. Эрдэм боловсролтой монгол хүн, Эрх чөлөөтэй монгол хүн хөтөлбөр илүүтэй үнэлэлт авчээ.

Засгийн газрын үйл ажиллагааг юуны өмнө иргэдийн амьжиргааны түвшин, дараа нь эрүүл мэндийн үйлчилгээний чанар, эдийн засгийн өсөлтийг харгалзаж хэмжих нь зүйтэй гэж саналаа хуваалцсан байна. Үнэ ханшийн тогтвортой байдал болон хөдөлмөр эрхлэлтийн байдлыг үйл ажиллагааны хэмжүүр болгох хэрэгтэй гэсэн юм.

Өмнөх хоёр Ерөнхий сайдтай харьцуулахад Ерөнхий сайд Н.Алтанхуягт 21.4 хувийн үнэлэлт өгч. С.Баярт 18.2 хувь, Сү.Батболдод 17.7 хувийн үнэлгээ өгч байж. Тэгвэл одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг барилгажилт, бүтээн байгуулалт болон дэд бүтэц, эрчим хүч, замын салбарын ажил илүү сайн хийж буй гэв. Авлига хүнд сурталтай тэмцэх ажил, үйлдвэржилтэд иргэд мөн сайн үнэлэлт өгчээ. Шинэчлэлийн Засгийн газрыг нийслэлийн иргэдийн 59.4 хувь нь, орон нутгийн иргэдийн 63.9 хувь нь улс орны хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдэж чадна гэж итгэж байна.

Судалгааны хамгийн сонирхолтой зүйл бол улстөрчдийн рейтинг. Улсын хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн рейтинг 41 хувьтай явна. Тэгвэл түүний араас улсын хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг 38 хувь, орон нутагт 41 хувийн рейтингээр бичигдэж байна. Нийслэлийн хэмжээнд хотын дарга Э.Бат-Үүл 36 хувьтай хоёрдугаарт байгаа бол улсын хэмжээнд 27 хувиар дөрөвдүгээрт, орон нутагт 22 хувиар тавдугаарт оржээ. Улс болон нийслэл, орон нутгийн байдлаар иргэдээс авсан судалгаагаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын хурлын дарга З.Энхболд, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Х.Баттулга, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарыг иргэд шилдэг улстөрчөөр нэрлэв.

Тиймээс ч иргэд өнөөгийн улс төрийн амьдралд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, хотын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Ганбаатар нарыг үүрэг нөлөөтэй оролцоосой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлаа УИХ-д оруулж, хэлэлцүүлж эхлээд байгаа. Энэ талаар судалгаанд оролцогчид ямар бодолтой байгааг танджээ. Тухайлбал, зарим сайд нарыг сэлгэх ёстой хэмээн судалгаа өгсөн хүмүүсийн 47 хувь нь үзэж, 38 хувь нь тогтвортой ажиллуулах нь зөв гэлээ. Ерөнхий сайдын бүтцийн өөрчлөлт хийх тухай мэдэгдэлдийг зарим сайд нарыг огцруулах нь зүйтэй хэмээн 48 хувь нь үзэж буй бол 25 хувь нь тогтвортой ажиллахыг илүүд үзэн хүлээж авсан байх юм.

Улс төрд өрнөсөн үйл явдлуудаас ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айчлалыг чухалд тооцсон бол БНХАУ-ын дарга Си Жинпиний айлчлал үүний дараа орсон байна. Мөн авлигын хэргээр төрийн томхон албан тушаалтныг шалгасан, Ерөнхий сайдын ард түмэнд хандаж хийсэн мэдэгдэл, “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга зэргийг нэрлэжээ. 
 
Хэрэв маргааш сонгууль болбол иргэдийн 34-36 хувь нь Ардчилдсан намд саналаа өгнө гэв. Монгол Ардын намд 12-19 хувь нь, Монгол Ардын хувьсгалт намд долоон хувь саналаа өгөхөө илэрхийлж. Бие даан нэр дэвшигчид 9-13 хувь нь санал өгнө гэж судалгаанд оролцсон иргэд бичсэн байна.
Улс орны улс төрийн байдлыг харуулсан эдгээр үзүүлэлт, үнэлэлтийг түүвэрлэхэд Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэх зүйл бий ч урьд өмнөхтэй харьцуулахад бүтээн байгуулалтын ажил сайн хийж чадаж буйг харууллаа. Энэхүү судалгааг Судалгаа, шинжилгээний “Эй Ай Си Эй” компани хийсэн юм.     
0 Сэтгэгдэл
he he MAN MAHN AN eroosoo ter chigtee zailaad erunhiilugchiin zasaglaltai bolmoor bainaa ene deer setgegdel bichsen garuud bodvol hoolnoosoo salsan MAN-garuud bainaldaa
тэнэг үхэр монголчууд бас л хашрахгүй АН гэж хуцаж байж 1 мөсөн сүйрэх нь л дээ.
ene uneheer hudlaa sudalgaa bna yun baiguullaga ve
шаааааааал худлаа судалгаа
Хамгийн их уншсан