Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Хар тамхины ургамал түүж байсан этгээдүүдийг баривчлав

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Төв аймгийн нутаг дэвсгэрээс хар тамхины нэг төрөл болох каннабис буюу сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн ургамлыг түүж байсан гурван иргэнийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өчигдөр баривчиллаа.

Сэжигтэн этгээдүүд нь 1986 онд төрсөн Т, Б, Ц гэгч бөгөөд арав орчим уут буюу 10 кг хар тамхины ургамал түүж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тухайн түүсэн ургамлыг одоогоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгөөд шинжилгээ хийлгэж байгаа аж.
Тэднийг цагдан хориод Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэхүү зүйлд “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг.
Мөн өчигдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 30 настай Б гэгч нь 2.5 кг каннабис төрлийн ургамлыг хууль бусаар олж аваад бусдад зарж борлуулах гэж байсныг илрүүлсэн байна. Энэ ургамал ургадаг газруудад цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, “Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг мансууруулах төрлийн энэ ургамлын тархац болон судалгааг цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийсэн. Үүний хүрээнд тухайн газруудад байнга хяналт тавьж эдгээр хууль зөрчигчдийг илрүүлэн шалгаж байна. Өнгөрсөн жил энэхүү хар тамхины ургамлыг устгах ажил нэлээн хийсэн. Хамгийн гол нь гурван жил дараалан устгаж байж бүрэн устдаг болохоор цагдаагийн байгууллагаас Засгийн газар болон Хуульзүйн яаманд санал хүргүүлсэн. Удахгүй хар тамхины ургамлуудыг устгалд оруулж цэгцэлнэ” гэв.
Каннабис буюу олсны ургамал гэж юу вэ
Каннабис буюу олсны ургамал нь дэлхийн бөмбөрцгийн тропикийн болон сэрүүн уур амьсгалтай бүс нутгуудад өргөн тархсан ургамал юм. Олсны ургамал нь зэрлэг ургамал учир хаанч ургах боломчтой арчилгаа шаарддаггүй ургамал юм. МТӨ 2737 онд зохиогдсон хятадын эзэн хаан ШЕНЬ Күнгийн эмийн жорын номонд каннабисыг цус тогтоох, түгжрээ болон үе мөчний шархираа өвчний үед хэрэглэж болохыг дурьдсан байна.
Каннабисыг баруун Европын анагаах ухаанд 1839 оны үеэс нэвтэрч эхэлсэн бөгөөд тэр үеэс хойш бараг 100 гаруй жилийн туршид эмчилгээний зориулалтаар буву эмийн статустай хэрэглэж иржээ.
1937 онд “марихиуанд татвар ноогдуулах тухай баримт бичгүүд“-ийг АНУ-д баталжээ. Өөрөөр хэлбэл мөн оноос л марихуаныг АНУ-д хориотой тоонд оруулж, эргэлтийг нь хягаарлаж эхэлжээ.
1961 онд дэлхийн улс орнууд НҮБ-ийн “ Нэгдсэн Конвеци”-оор нэгдмэл тохиролцоонд хүрч каннабисыг аюултай мансууруулах бодисын ангилалд багтаажээ.
2003 оны байдлаар ойролцоогоор дэлхий дээр 161 сая хүн энэтөрлийн мансууруулах бодисыг хэргэлдэг гэсэн судалгаа гарсан нь дэлхийн 16-64 насны хүн амын 4% тэнцэх юм.
Ерөнхий ойлголт: Каннабис буюу олсны ургамал нь марихуан, гашиш, гашишийн баяжмал буюу тос зэрэг гол нэрийн бүтээгдэхүүнийг гаргаж авах үндсэн түүхий эд болдог юм. каннабисаас гаргаж авсан бэлдмэлүүдийг ихэвчлэн татаж хэргэлдэг. Татсаны дараах 10-з0 минутад сэтгэцийн нөлөөлөл нь оргил үедээ хүрэх ба энэ нь аажмаар багассаар 2-3цагийн дараа гэхэд үйлчилгээ нь бараг гардаг.
Каннабисын гол томоохон тариалагч, нийлүүлэгчид нь Афганистан, Пакистан, Мексик, Ливан, Марокко зэрэг орнууд юм. техник технологи өнөдр хөгжсөн өнөө үед каннабисыг элдэв нарийнарга, технологийн дагуу боловсруулж, сонин содон нэр өгч мансууруулах бодисын хууль бус зах зээлд дээр борлуулж байна. Энэ ургамал нь манай оронд элбэг ургадаг Орхон, сэлэнгийн бэлчирт ихээр ургаж байна.
Нэр томъё
Каннабис гэдэг нь тухайн ургамлын төрөл зүйлийн ботаникийн нэршил бол марихуана гэдэг нь мансуурах зорилгоор хэргэлэгдэж буй каннабис ургамал болон уг ургамлаас гарган авсан бүтээгдэхүүнүүдийг нэрлэдэг албан ёсны бус нэршил юм.
Харин “ Олс “ хэмээх нэршил нь уг ургамлын иш шилбээр нь нэхмэл материал хийх зорилгоор тариалдаг мансууруулах бодисны агууламж багтай каннабис хамаарна.
Энэ төрлийн ургамлыг хар тамхины наймаачид болон хэрэглэгчид “каннабис”, “ марихуана”,” олс”,”анаша” гэх мэт нэрлэдэг.
Барууны орнууд, тэр тусмаа АНУ-д Каннабисыг “ Марихуана” гэсэн испани нэрээр нэрлэх явдал түгээмэл байна. Харин зүүн өмнөд Азид “каннабис” “олс” Дундад Азид болон Зүүн Европын зарим орнуудад мөн “олс” “анаша” гэчилэн нэрлэдэг.
2 Сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025.11.06
2025.11.06
























