Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Сүүлийн 5 жилд 275 хүн авто ослын улмаас нас баржээ

Төв аймгийн Прокурорын газраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг түүний шалтгаан нөхцлийг сүүлийн 5 жилийн байдлаар судалсан байна.

Дээрхи гэмт хэрэг 2010 онд 132 хэрэг гарч 51, 2011 онд 192 гэмт хэрэгт 59, 2012 онд 161 гэмт хэргээс 61, 2013 онд 180 гэмт хэрэг гарч 71 хүн тус тус нас баржээ.
2014 оны 10 сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 72 удаа гарч 92 хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирч, 33 иргэний амь нас хохирч, иргэд байгууллагад 128.943.010 төгрөгийн хохирол учраад байна.
Сүүлийн 5 жилд Төв аймгийн нутаг дахь авто замд 737 хэрэг гарч, 275 хүн авто ослын улмаас нас барсан нь жолооч нарын хурд хэтрүүлдэг, анхаарал болгоомжгүй явдаг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог, замын нөхцөл байдалд автомашины хурдыг тохируулан явдаггүй зэрэг жолооч нарын хариуцлагагүй байдлууд нөлөөлсөн байна.
Иймд Төв аймгийн нутаг дахь авто замд хөдөлгөөн үйлдэж буй жолооч нар анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.
0 Сэтгэгдэл
























