Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Замын хөдөлгөөнд “цахилгаан товчны дараалал”-ыг нэвтрүүлнэ

Нийслэлийн замын хөдөлгөөний дундаж хурдны суурь төвшинг 2015 онд 30 км/цаг, 2020 онд 45 км/цагт хүргэхээр тодорхойлсон бөгөөд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулахаар Зам Тээврийн Яамнаас тогтоолын төсөл боловсруулжээ.


Дүрэмд өөрчлөлт оруулахаар холбогдох яамдаас санал авсан бөгөөд тун удахгүй Засгийн газарт танилцуулах юм байна. Хөдөлгөөний ачаалал ихтэй замын зорчих хэсэг нарийсч, явж байсан эгнээ нь хасагдаж буй тээврийн хэрэгслүүд эгнээ солих боломжгүй болж, зэрэгцээ эгнээний тээврийн хэрэгслүүдийг явж дуустал хүлээх, эсвэл дүрэм зөрчих хэрэг гардаг. Мөн төв замтай нийлж байгаа ачаалал ихтэй, уулзвар гарах дараалал тогтоогоогүй уулзварт баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгслүүдэд уулзвар нэвтрэхэд хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг гадаадын зарим оронд “merge like a zip” буюу цахилгаан товч мэт нийлэх тэмдгээр зохицуулсан байдаг аж.

Манай орны хувьд ч дээрх хөдөлгөөнийг “цахилгаан товчны дараалал”-ын аргачлалаар зохицуулах боломжтой бөгөөд хөдөлгөөний ачааллыг жигд хуваарилж, түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэн Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулахаар Зам, тээврийн яамнаас санаачлан, тогтоолын төсөл боловсруулаад байгаа юм байна. 

0 Сэтгэгдэл
manai jolooch nar uursduu zohiomol udaashral uusgeed bga shu dee zarim 1 yawj yadsan bogsoo chirsen huduunii maluudaas bolj
о
өө сайхан санал байна
хүний эрхийг зөрчиж байна
өө
ЭНЭ БҮТЭХГҮЙЭЭ ӨӨР ТОВЧ ХАЙСАН НЬ ДЭЭР БАЙХ ОО
Хамгийн их уншсан