Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
8 ихэрт орон сууц бэлэглэнэ
Удахгүй болох гэж байгаа Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн өдрөөр буюу 10 дугаар сарын 29-ны өдөр монголд өвөрмөц "рекорд" тогтоож 4 удаагийн төрөлтөөр 8 ихэр төрүүлсэн гэр бүлд шинэ орон сууц олгох шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга  Э.Бат-Үүл гаргажээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Э.Энхтөрийн гэргий Ц.Ундрах дөрвөн удаа хүүхэд төрүүлэхдээ ихэрлэж 8 хүүхэдтэй болсон байна. Тэрээр  8 хүүхэдтэй, "Алдарт эх"-ийн нэг, хоёрдугаар одонтой болжээ. Энэхүү ховорхон хувь заяаг нь төр засаг анхааралдаа авч өнгөрсөн онд орон сууц хүссэн өргөдлийг нь Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ тухай Хотын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгсөөс лавлавал, "Ихрүүдэд тун удахгүй орон сууц өгөхөөр болсон нь үнэн. харин яг хэзээ, хаана байр өгөх нь 375 жилийн ойн өдөр тодорхой болно" гэлээ.

Ихрүүдэд байр өгөхөөр хэлэлцэх үеэр бас нэгэн өргөдлийн тухай сонирхолтой яриа өрнөсөн байна. 6 дахь ихрийг төрсний дараа 94 настай өндөр настан хотын захиргаанд хандан ихэр хүүхдүүдэд орон сууц олгоход туслаач гэсэн өргөдөл ирүүлснийг ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун үзүүлж, сонирхуулсан нь шийдвэрийг түргэн гаргахад ихээхэн түлхэц болсон гэнэ. Ихрүүдийг тэтгэсэн хотын удирдлагуудын шийдвэр нь хүн амаа өсгөх, удахгүй 3 сая дахь иргэнээ хүлээж буй төр засгийн бодлогын хувьд туйлын бахдалтай алхам болж байгааг иргэд үнэлж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан