Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
110 кг үнэт чулуу хил гаргахыг завджээ
Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газрын ажилтнууд энэ сарын 6-ны өдөр зорчигч тээвэрлэн явсан 6363УБЗ, 2020 ӨМА, 2482 ӨМА, 1892 ӨМӨ, 7273 ӨМӨ улсын дугаартай автомашинд нарийвчилсан үзлэг шалгалт хийжээ.
Уг шалгалтаар нэг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, дөрвөн захиргааны зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ. Тодруулбал, 2020 ӨМА тээврийн хэрэгслийн жолооч Т нь 40 кг байгалийн үнэт улаан чулууг түлхүүр багажны сав дотор нуусан байсан бол 2482 ӨМА автомашины жолооч Г нь байгалийн үнэт 10 кг улаан хас чулууг тос маслын сав, оймс зэрэгт савлаж нуун авч явжээ. Мөн 1892 ӨМӨ автомашины жолооч П нь байгалийн үнэт 10 кг чулууг тос маслын саванд нуусан, 7273 ӨМӨ тээврийн хэрэгслийн жолооч Н нь байгалийн үнэт 50 кг улаан чулууг суудлын доогуур нууж хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн, Гаалийн тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, зөрчилд холбогдсон 110 кг чулууг хураан улсын орлого болгожээ.
Түүнчлэн иргэн М нь өөрийн эзэмшлийн 6363 УБЗ улсын дугаартай УАЗ-Фургон автомашиныг давхар шаллан нуувч хөндий гаргаж, суудлын түшлэгэнд эд зүйл нуух зориулалтаар зориудаар тоноглох, тээврийн хэрэгслийн ханын доторлогооны цаана нуух зэргээр байгалийн үнэт 420 кг улаан хас чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсан үйлдлийг Гаалийн ажилтнууд илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлэв.
Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газрын ажилтнууд энэ сарын 6-ны өдөр зорчигч тээвэрлэн явсан 6363УБЗ, 2020 ӨМА, 2482 ӨМА, 1892 ӨМӨ, 7273 ӨМӨ улсын дугаартай автомашинд нарийвчилсан үзлэг шалгалт хийжээ.Уг шалгалтаар нэг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, дөрвөн захиргааны зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ. Тодруулбал, 2020 ӨМА тээврийн хэрэгслийн жолооч Т нь 40 кг байгалийн үнэт улаан чулууг түлхүүр багажны сав дотор нуусан байсан бол 2482 ӨМА автомашины жолооч Г нь байгалийн үнэт 10 кг улаан хас чулууг тос маслын сав, оймс зэрэгт савлаж нуун авч явжээ. Мөн 1892 ӨМӨ автомашины жолооч П нь байгалийн үнэт 10 кг чулууг тос маслын саванд нуусан, 7273 ӨМӨ тээврийн хэрэгслийн жолооч Н нь байгалийн үнэт 50 кг улаан чулууг суудлын доогуур нууж хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн, Гаалийн тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, зөрчилд холбогдсон 110 кг чулууг хураан улсын орлого болгожээ.
Түүнчлэн иргэн М нь өөрийн эзэмшлийн 6363 УБЗ улсын дугаартай УАЗ-Фургон автомашиныг давхар шаллан нуувч хөндий гаргаж, суудлын түшлэгэнд эд зүйл нуух зориулалтаар зориудаар тоноглох, тээврийн хэрэгслийн ханын доторлогооны цаана нуух зэргээр байгалийн үнэт 420 кг улаан хас чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсан үйлдлийг Гаалийн ажилтнууд илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлэв.
0 Сэтгэгдэл
























