Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийг урамшуулах тогтоолын төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, М.Зоригт, Л.Эрдэнэчимэг нар Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын даргаЗ.Энхболдод өргөн барилаа. Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримталж хэрэгжүүлсээр ирсэн. Энэ жил Монголын Ардчилсан холбооны 25 жилийн ой тохиож байгаа.

Монголын Ардчилсан Холбоогоо байгуулж, Ардчилсан Хувьсгалаа зарлан тунхаглан, Цагаан морин жилд үр дүнг нь үзэж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны замд эргэн нэгдэж Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих агуу их шилжилтээ эхэлсэн. МоАХ-ны түүх бол Монголын Ардчилсан хувьсгалын түүх. 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх хөгжлийн шаардлага гараад байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн “Ардчилсан Хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулаад өргөн барьсан нь энэ. Энэхүү тогтоолын төсөлд Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд орон сууц олгох, эсхүл түүнтэй адилтгах мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгохыг тусгажээ. Орон сууц болох тэтгэмжийн хэмжээ, олгох журмыг баталж, Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдэд орон сууц олгох ажлыг 2015 онд багтаан зохион байгуулахыг мөн тусгаад байгаа юм.
Тогтоолын төсөл өргөн барьсаны дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга “УИХ-ын даргад ардчилсан хувьсгалд анхлан идэвхтэй оролцож явсан Ардчилсан холбооны гишүүдийг орон сууц буюу төрийн зарим халамж үзүүлэхийг хуульчлуулах хуулийн төсөл нэр бүхий гишүүд өргөн барилаа. Төрийн халамжийг нийгмийн хэсэг бүлэг хүмүүст хүртээж байсан уламжлал бий. Үүнийг төсөвт хүндрэл учруулахгүйгээр шийдэх аргачлал байгаа. Ажлын хэсэг байгуулагдвал илүү тодорхой болгож, яриад явна. Барилгын салбараа дэмжих замаар төсөвт хүндрэлгүйгээр шийдэх боломжтой” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, М.Зоригт, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, Б.Наранхүү нар тогтоолын төслийг санаачилсан юм.

0 Сэтгэгдэл