Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Импортын буудай оруулж ирсэн удирдлагуудад хариуцлага тооцохыг шаардав
УИХ дахь МАН-ын бүлгийн Үндэсний үйлдвэрлэл, тариаланг дэмжих бүлгэмээс гурил болон буудайг их хэмжээгээр импортоор оруулж байгаа үйл ажиллагааг яаралтай зогсоож, хариуцлагагүй шийдвэр гаргасан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ.

Шаардлагад дурдсанаар "Уналтад ороод байсан газар тариалангийн салбар “Атар-III” аяны хүрээнд сэргэж, газар тариалангийн компаниуд хөл дээрээ зогсож эхэлсэн билээ. Энэ онд манай тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд 420,0 мянган тонн улаан буудай хураан авч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй экспортод гаргах боломж бүрдээд байсан.

Гэтэл намрын тариа хураалтын үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам тонн тутамд олгох урамшууллыг олгохгүй, хямд үнэтэй импортын улаан буудай оруулж ирнэ гэж хариуцлагагүй мэдэгдэл гаргасны зэрэгцээ 49,0 мянган тонн улаан буудайг ОХУ-аас импортлох зөвшөөрлийг таван компанид олгож, эхний 10,0 мянган тонн буудай нь хилээр орж ирээд байна. Үүнээс үүдэлтэйгээр гурилын үйлдвэрүүд дотоодод тариалсан улаан буудай авахгүй, ОХУ-аас хямд буудай импортлох нь ашигтай байна гэдэг үндэслэлээр үндэсний компаниудаас буудай авахгүй байгааг тариаланчид мэдээлж байна. ҮХААЯ гурил импортлох зөвшөөрөл олгохдоо Ерөнхий сайдын ахалдаг хүнсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэсэн гэх боловч энэ жилийн ургацын хэмжээ, цавуулаг, ялангуяа цаг хугацааг огт тооцолгүй туйлын хариуцлагагүй шийдвэрлэсэн нь газар тариалангийн салбарт ноцтой хүндрэл үүсэх шалтгаан болсон байна. Тариа хураалтын ажил дуусч, ургацын баланс бүрэн гарсан хойно буудай болон гурилын эрэлт, нийлүүлэлтээ тооцсоны үндсэн дээр импортлох асуудлыг шийдвэрлээгүй Засгийн газрын алдаатай бодлого нь тариаланчдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэ цэнгүй болгоод зогсохгүй газар тариалангийн салбарыг уналтад оруулах нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймд гурил болон буудайг их хэмжээгээр импортоор оруулж байгаа үйл ажиллагааг яаралтай зогсоож, хариуцлагагүй шийдвэр гаргасан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байна" гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан