Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Фейсбүкт хууртахгүй байхыг прокурорын газар сэрэмжлүүлж байна
Мэдээлэл харилцаа холбоо өндөр хөгжиж байгаа өнөө үед цахим хэлбэрийн гэмт хэргийн гаралт ихсэх, дотоод төдийгүй гадаад улс орнуудаас ч цахим хэлбэрээр хэрэглэгчидтэй харьцаа тогтоон аливаа гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол нилээдгүй их байна.
Сүүлийн үед хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан иргэдтэй харилцаа тогтоох, мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, түүнчлэн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах нэрээр иргэдийг залилах гэмт хэрэг ихээр үйлдэгджээ.
Иймд иргэд, хүүхэд залуучууд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж өөрийн хувийн мэдээллийн бусдад алдахгүй байх, танихгүй иргэд, ялангуа гадаад орны хэрэглэгчидтэй найз болохдоо болгоомжтой хандах, бараа материал захиалахдаа тухайн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулж буй иргэд, байгууллагаас баталгаа гаргуулах, 100 хувь бэлнээр мөнгө шилжүүлэхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна.
Мэдээлэл харилцаа холбоо өндөр хөгжиж байгаа өнөө үед цахим хэлбэрийн гэмт хэргийн гаралт ихсэх, дотоод төдийгүй гадаад улс орнуудаас ч цахим хэлбэрээр хэрэглэгчидтэй харьцаа тогтоон аливаа гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол нилээдгүй их байна.Сүүлийн үед хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан иргэдтэй харилцаа тогтоох, мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, түүнчлэн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах нэрээр иргэдийг залилах гэмт хэрэг ихээр үйлдэгджээ.
Иймд иргэд, хүүхэд залуучууд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж өөрийн хувийн мэдээллийн бусдад алдахгүй байх, танихгүй иргэд, ялангуа гадаад орны хэрэглэгчидтэй найз болохдоо болгоомжтой хандах, бараа материал захиалахдаа тухайн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулж буй иргэд, байгууллагаас баталгаа гаргуулах, 100 хувь бэлнээр мөнгө шилжүүлэхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
0 Сэтгэгдэл
























