Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Ч.Өнөрбаяр авлигын эсрэг олон улсын форумын нээлтэд оролцож үг хэлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр энэ 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцон үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Эрх чөлөөнд суурилсан нийгэм бүр зайлшгүй хууль дээдлэх ёсыг шаарддаг. Учир нь эрх чөлөөнд суурилаагүй дэг журам дарангуйлалд хөтөлдөг, дэг журамгүй эрх чөлөө дур зоргыг бий болгодог.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч авлигатай тэмцэх ажлыг манлайлж, хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ахиц дэвшил олон гарсан. Монгол Улс Авлигын индексээ сүүлийн хоёр жил дараалан бууруулж чадлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны 11 дүгээр сард “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэвшүүлсэн билээ. Энэ санаачилга нь судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн, хариуцлага хүлээж чаддаг төрийн үзэл баримтлалыг төлөвшүүлэх зорилготой. Үүний хүрээнд хэд хэдэн хууль, тогтоолын төслийг боловсруулснаас Шилэн дансны тухай хуулийг УИХ-аар батлуулж, орон нутгийн хөгжлийн санг хуулиар бий болгосон. Одоо Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын авлигын эсрэг кодекст БНХАУ болон ОХУ элсэхээр зэхэж байгаа бөгөөд хөрш хоёр орны Төрийн тэргүүн нарын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хил дамнасан авлигатай тэмцэхэд хамтарч ажиллах зорилгоо бататгахын тулд гурван улс энэхүү кодекст зэрэг элсэх нь чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон хэлэлцсэн.
Энэхүү форумын үеэр бид иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудтай, олон улсын нэр хүндтэй судлаачидтай санал солилцох боломж гарч байгаад туйлын их баяртай байна.
Улсын нийслэл Улаанбаатарт болж байгаа энэхүү чухал уулзалтад цаг зав гаргаж хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж хамтдаа үр дүнтэй ажиллахыг хүсье. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр энэ 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцон үг хэллээ.Тэрээр хэлсэн үгэндээ “Эрх чөлөөнд суурилсан нийгэм бүр зайлшгүй хууль дээдлэх ёсыг шаарддаг. Учир нь эрх чөлөөнд суурилаагүй дэг журам дарангуйлалд хөтөлдөг, дэг журамгүй эрх чөлөө дур зоргыг бий болгодог.

0 Сэтгэгдэл