Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Засгийн газар 2015 оны төсвийн төслөө УИХ-аас татаж авлаа
Засгийн газар өчигдөр ээлжит бус хуралдаан зарлан УИХ-д өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татаж, Засгийн газрын шинэчилсэн бүтэцтэй уялдуулан боловсруулахаар шийдвэрлэлээ. Төсвийн төслийг энэ сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлснээс хойш багагүй шүүмжлэл гарсан.
Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэрэв одоогийн өргөн барьсан төсвийн төслийг баталбал Улаанбаатар хотын эдийн засаг дампуурна гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс ч татвар нэмэгдүүлж, иргэдийн нуруунд дарамт болсон төсвийн төсөл гэж үзэж буйгаа илэрхийлсэн. МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдод төсвийн тухай хуулийн төслүүд улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнээгүй, төсөв мөнгөний бодлого хоорондоо уялдаагүй, эдийн засгийн хямралаас гарах бодлого, арга хэмжээ тодорхойгүй, эдийн засгийн алдаатай бодлогын үр дагаврыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэн, тэднийг татварын дарамтад оруулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль, тогтоомжийг зөрчсөн учир татаж авахыг хүссэн шаардлага хүргүүлсэн. Засгийн газар шинэ бүтцээр ажиллахаар болсон мөртлөө төсвийн төслөө хуучин бүтцийнхээ дагуу боловсруулсныг ч хэлж байсан юм. Тэднээс гадна УИХ-ын өөр бусад гишүүн ч ирэх оны төсвийн төслийг хангалтгүй боловсруулсан, алдаатай зүйлүүдээ засч залруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа.
Хуульд зааснаар УИХ төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Тиймээс Засгийн газраас шинэ бүтцээр батлуулсны дараа оны төсвийн төслийг УИХ-д өргөн барих шаардлагатай болох нь.
Засгийн газар өчигдөр ээлжит бус хуралдаан зарлан УИХ-д өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татаж, Засгийн газрын шинэчилсэн бүтэцтэй уялдуулан боловсруулахаар шийдвэрлэлээ. Төсвийн төслийг энэ сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлснээс хойш багагүй шүүмжлэл гарсан. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэрэв одоогийн өргөн барьсан төсвийн төслийг баталбал Улаанбаатар хотын эдийн засаг дампуурна гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс ч татвар нэмэгдүүлж, иргэдийн нуруунд дарамт болсон төсвийн төсөл гэж үзэж буйгаа илэрхийлсэн. МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдод төсвийн тухай хуулийн төслүүд улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнээгүй, төсөв мөнгөний бодлого хоорондоо уялдаагүй, эдийн засгийн хямралаас гарах бодлого, арга хэмжээ тодорхойгүй, эдийн засгийн алдаатай бодлогын үр дагаврыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэн, тэднийг татварын дарамтад оруулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль, тогтоомжийг зөрчсөн учир татаж авахыг хүссэн шаардлага хүргүүлсэн. Засгийн газар шинэ бүтцээр ажиллахаар болсон мөртлөө төсвийн төслөө хуучин бүтцийнхээ дагуу боловсруулсныг ч хэлж байсан юм. Тэднээс гадна УИХ-ын өөр бусад гишүүн ч ирэх оны төсвийн төслийг хангалтгүй боловсруулсан, алдаатай зүйлүүдээ засч залруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа.
Хуульд зааснаар УИХ төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Тиймээс Засгийн газраас шинэ бүтцээр батлуулсны дараа оны төсвийн төслийг УИХ-д өргөн барих шаардлагатай болох нь.
0 Сэтгэгдэл























