Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Засгийн газарт гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрч­лөлт оруулах тухай, “Монгол­росцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай асуудлыг өчигдөр хэлэлцлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн уг төсөлд Оросын талаас хувь нийлүүлэгчийг өөрчлөх, компаниудын үйл ажиллагааны үр дүнгээр хувьцаа эзэмшигчдэд хуваарилдаг ногдол ашгийг төвлөрүүлэх асуудлыг зохицуулахаар тусгажээ. Нэмэлт, өөрчлөлтөд Оросын талаас ногдол ашгийг тус улсын Өмчийн харилцааны яаманд төвлөрүүлдэг байсныг ОХУ-ын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төлөөлөгчид шилжүүлж байхаар тусгасан юм байна.
УИХ-ын гишүүд төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс зарим асуултдаа хариулт аваад Засгийн газарт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг зөвшөөрөхийг олонхи дэмжив.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан