Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Ерөнхийлөгч Австри улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Хофбүрг ордны дэргэдэх Бүргхоф талбайд албан ёсоор угтан авчээ. Угтах ёслолд Австри Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Политцер Хелмүт, Дэд канцлер бөгөөд Эдийн засгийн сайд Райнхолд Миттерлеенэр, Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Гинер Райхл нар оролцов.
Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын ганцаарчилсан уулзалт хийсэн байна. Ерөнхийлөгч хоёр өдрийн айлчлалынхаа үеэр Австри Улсын Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Дорис Бурестай албан ёсны уулзалт хийж, Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочилж, Австри Улсад ажиллаж, сурч байгаа Монгол иргэдтэйгээ уулзан, Австрийн бизнес форумыг нээж үг хэлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь Бүгд Найрамдах Австри улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Хофбүрг ордны дэргэдэх Бүргхоф талбайд албан ёсоор угтан авчээ. Угтах ёслолд Австри Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Политцер Хелмүт, Дэд канцлер бөгөөд Эдийн засгийн сайд Райнхолд Миттерлеенэр, Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Гинер Райхл нар оролцов.Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын ганцаарчилсан уулзалт хийсэн байна. Ерөнхийлөгч хоёр өдрийн айлчлалынхаа үеэр Австри Улсын Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Дорис Бурестай албан ёсны уулзалт хийж, Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочилж, Австри Улсад ажиллаж, сурч байгаа Монгол иргэдтэйгээ уулзан, Австрийн бизнес форумыг нээж үг хэлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь Бүгд Найрамдах Австри улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.
0 Сэтгэгдэл























