Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
2015 ОНЫ ТӨСВИЙГ ИРЭХ МЯГМАР ГАРАГТ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх байсан ч ирэх мягмар гараг хүртэл хойшлууллаа.

 УИХ-ын дарга З.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Галын аюулгүй байдлын тухай хуулийг өнөөдрийн хуралдааны эхэнд хэлэлцэх хуваарь гарсан байсан. Гэтэл ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр оруулж ирсэн байна. Төсөв гэж ийм зузаан ном. Гишүүд өнөөдөр гар дээрээ аваад уншиж судлаагүй байхад энэ асуудлыг гэнэт оруулж ирсэн нь хууль зөрчиж байна. Энэ асуудлаа  татаж аваач ээ” гэв. Ерөнхий сайд үүний хариуд уг хуулийн төслийг Засгийн газар 10 дугаар сарын нэгэнд гишүүдэд хүргүүлсэн. Харин төсвийн бүтэцтэй уялдуулан шинэчилсэн хувилбараа өнөөдөр тарааж байгаа нь энэ. Түүнээс гэнэт өнөөдөр тараасан зүйл байхгүй" гэсэн тайлбар хийлээ.

Энэ үеэр “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Батцэрэг бүлгүүдийн дарга нар уг асуудлаар завсарлага авахгүй, хуулийн хугацаандаа хоёр гуравдугаар хэлэлцүүлгээ хийж, дөрөвдүгээр хэлэлцүүлгээ ингэж зангидна гэсэн тохироог хийх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлэв. Н.Батцэрэг гишүүний саналыг гишүүд дэмжсэний зэрэгцээ ирэх мягмар гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг ээлжит бусаар зөвхөн төсвийг хэлэлцүүлэх журмаар хуралдуулахаар тогтлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан