Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ САНАЛАА ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

УИХ-д суудалтай гурван намын 28 гишүүд хамтарч Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг гаргажээ.

Уг саналыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр 13 цагийн орчимд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Тэдгээр гишүүд тус саналаа өргөн барьсны дараагаар Ерөнхий сайдыг огцруулах болсон үндэслэлээ тайлбарлаж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Нэгдүгээрт, Монгол Улс нэгдсэн төсөв, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн таван төсөвтэй болсноор ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж, ингэснээр Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хоёрдугаарт, Засгийн газар улсын нэгдсэн төсвөө тооцоо судалгаатай, бодит үндэслэлтэй боловсруулж чадахгүй, төсвийн орлого бүрдүүлэх үүргээ биелүүлж чадаагүйгээс хоёр жил дараалан төсвийн орлого, зарлага 1 их наяд гаруй төгрөгөөр тасарсан. Гуравдугаарт, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зорилгоор хэрэгжүүлсэн “Эзэн-100" хөтөлбөр цаг хожих арга, улс төрийн шоу болоод дууссан. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг 100 хоногт сэргээж, эрчимжүүлэх биш уруудуулж доройтуулж, үнэ ханшийн хямралыг улам гааруулсан. Дөрөвдүгээрт, Ерөнхий сайдын төрийн албанд шургалуулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээ, зөвлөх, туслах, ажлын албаараа дамжуулан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол бүхий хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллийг эрх бүхий хуулийн байгууллагууд олон нийтэд мэдээлсэн. Тиймээс Ерөнхий сайдыг албан тушаалаасаа татгалзаж, нэр холбогдсон  хэргүүдээ нэг бүрчлэн шалгуулах ёстой гэж үзэж байгаа аж.

Энэхүү УИХ-ын тогтоолын төсөлд тус намын 26 гишүүнээс гадна УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар нэгдэж, гарын үсэг зурсан байна.

0 Сэтгэгдэл
ehleh ni dee
Хамгийн их уншсан