Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
МОНГОЛД АНХДАГЧ “FRENCH BAGUETTE” БРЭНД АЛБАН ЁСООР ХУДАЛДААНД ГАРЛАА

Үндэсний шилдэг үйлдвэр “Талх Чихэр” ХК үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн хүрээнд Франц улсын Жинхэнэ багет талхыг Францын сонгодог технологийн дагуу үйлдвэрлэн “FRENCH BAGUETTE” нэртэйгээр худалдаанд гаргаж эхэлсэн.
Тус компани хэрэгжүүлж буй инновацийн хөтөлбөрийн хүрээнд 2014 онд Франц улсын “Bongard”, Испани улсын “Ciberpan”, БНЧех улсын “Topos” компаниудтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу багет талх үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмж, технологийг “Талх Чихэр” ХК-ийн инженер, техникийн ажилчид гадны мэргэжилтэнүүдтэй хамтран Талхны үйлдвэртээ суурилуулсан. Ингэснээр Монголд анх удаа жинхэнэ Франц арга барил, технологийн дагуу үйлдвэрлэгдсэн “FRENCH BAGUETTE” талхыг хэрэглэгчид өдөр тутам хэрэглэх боломжтой болж байна.

Монголд анхдагч “FRENCH BAGUETTE” брэндийн албан ёсны нээлтийн BRAND OPENING CEREMONY”  арга хэмжээ “Баянгол” ресторанд зохион байгуулагдлаа. Нээлтийн арга хэмжээнд Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ив Дэлунэ, “Miss Mongolia 2014” тэмцээний тэргүүн мисс Ж.Балжидмаа зэрэг олон хүндэт зочид хүрэлцэн ирсэн байна.


БАГЕТ ГЭЖ ЮУ БЭ?

Анх 1920 оноос эхлэн хүн төрөлхтөний хүнсний түүхэнд урт, нарийхан саваа хэлбэртэй талх БАГЕТ хэмээх нэртэйгээр үйлдвэрлэгдэж эхэлжээ. Хөвсгөр зөөлөн шажигнасан багет талх эдүгээ хүн төрөлхтөнийг байлдан дагуулсаар байна.

24:
Багет  талхыг үйлдвэрлэх арга нь сонгодог технологид тооцогддог. Сонгодог технологи гэдэг нь 24 цагийн турш зуурмагийн исгэлтийг хүйтэн орчинд өөрөөр нь явуулдагт оршино. Энэхүү технологиор багет талх үйлдвэрлэхийг уламжлалт технологи гэж бас нэрлэдэг. Удаан хугацаанд зуурмагийн исгэлтийг өөрөөр нь явуулснаар багет талхны гойд сайхан амт, өвөрмөц үнэр бий болдог давуу талтай.

45:
Багет талхны 45%-ийг ус эзэлдэг. Иймээс чийглэг өндөр, талхны зөөлөн хэсэг нь том нүх бүхий сийрэгжилттэй, илчлэг бага, шингэц сайтай байдаг.

55: Багет талхны 55%-ийг үндсэн түүхий эд болох хөх тариан гурил болон буудайн гурил эүэлдэг. Иймээс багет талханд витамин B, A, E,F болон цинк, магни, кали, медь, маргенц, иод, селен тодорхой хэмжээгээр агуулагддаг тул зохицуулах үйлчилгээтэй хүнс гэж ойлгож болно.  


БАГЕТТАЙ ӨГЛӨӨ БУЮУ БАГЕТ ТАЛХНЫ ХЭРЭГЛЭЭ

Дэлхийн олон орны хүмүүс /ялангуяа Европчууд/ эртнээс багет талхыг өглөөний цайндаа тогтмол хэрэглэсээр ирсэн түүхтэй. Учир нь Франц багет нь урт нарийхан,  алтан шаргал өнгө, шажигнасан амтаараа бусдаас ялгагддаг.

Өглөөний цайндаа “FRENCH BAGUETTE” талханд өөрийн дуртай амттан болох жимсний чанамал, зөөхий, шоколадны крем зэргийг түрхэн халуун шоколад болон сүүтэй уухад тохиромжтой.

Түүнчлэн “FRENCH BAGUETTE” талхыг ихэвчлэн сэндвич байдлаар гахайн мах, хиам, зайдас, бяслаг зэргийг хавчуулах болон шинэхэн ногоогоор хачирлан иддэг.







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан