Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Ерөнхий сайд хамгийн сайн ажилласан сайд нараа явуулснаараа ямар удирдагч болохоо харууллаа
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтөөс, тэр тусмаа “явуулсан” сайд нараас нь ямар сонголттой, хэр ухаалаг удирдагч болохыг нь харлаа. Юуны өмнө “ЭЗЭН-100” хөтөлбөрийн тайланд “Монгол ахан дүүс ээ...” гэж байгаад авто зам, төмөр зам ярьж, айлчлалын үр дүнгээр аугаа амжилт олсноо ярьсан зэргээс харахад яг өөрийг нь, Засгийн газрыг нь аварсан хүмүүсийг “нутаг буцаачих” нь тэр. Ямар ажил хийснийх нь цаана хэн тэр салбарын бодлогыг боловсруулж ажил хэрэг болгосноор нь дүгнэвэл өчигдөр ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон А.Гансүх, Л.Болд, Ч.Улаан, Н.Батбаяр, Д.Ганхуяг, М.Сономпил, Ц.Баярсайхан нар Засгийн газраа аварчаад түмний өмнө нүүр тахалсан.

Үүнийг ч нотолж Ерөнхий сайд өөрөө УИХ-ын Байнгын хороодын хуралд шинэ сайдуудаа танилцуулахдаа “Засгийн газар хамгийн сайн ажилласан сайд нараа үдэж байгаа шүү” гэчихсэн нь үнэнээ хэлсэн сайн талтай ч өөрийгөө баллачихсан илүүц үг болсон. Тиймээс ч УИХ дахь МАН-ын бүлгийнхэн энэ сарын 2-нд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар тодруулга авахаар Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаа урихад ирээгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “УИХ дахь МАН-ы бүлэг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар тодруулга авахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг нилээд хүлээлээ. Тэр ирсэнгүй. Засгийн газар сайн ажилласан тул бүтцийн өөрчлөлт хийж байна гэж танилцуулгандаа бичжээ” хэмээсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Гадаад харилцааны сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр “Яагаад Л.Болдыг чөлөөлөх болсон тухай” Ерөнхий сайдаас тодорхой шалтгаан нэхэж асуухад тэрбээр “Та нар л өөрсдөө төрийн бүтэц данхгар байна гэж шүүмжилсэн. Манай бүх сайд сайн ажилласан. Бодлого тодорхой болгох үүднээс бүтцийн өөрчлөлт хийж сайдуудаа чөлөөлж байна” гэж хариулав.
Тэгэхээр Ерөнхий сайд сөрөг хүчний шүүмжлэлээс болж, аргагүйн эрхэнд бүтцээ цомхотгож байгаа, харин хэнийг явуулахын тухайд үндэслэл, шалтгаан гэхээсээ илүүтэй цэвэр өөрийнх нь сонголт болж таарч байгаа биз?
Гүйцэтгэх засаглалыг ингэж удирдаж болохгүй. Өөрийгөө шүүмжлэлээс аврахын тулд өнөөх 20 жил тавиагүй урт автозамыг хоёр жилд багтааж тавьсан, аугаа амжилттай айлчлалуудыг үр дүнтэй зохион байгуулсан, ер нь “ЭЗЭН-100” хөтөлбөрийн тайланг гоёж чимэх олон ажлыг хийсэн бүх эздийг огцруулалтаар шагнаж байгаа нь гайхалтай тэнэг шийдвэр биш гэж үү. Үүгээрээ тэр хосгүй “сайн удирдагч”, хар цагааныг ялгаж чаддаг ухаалаг зохион байгуулагч гэдгээ харуулаад зогсохгүй хувийн эрх ашиг, анд нөхдийн холбоогоо улс орны эрх ашгаас дээгүүрт тавих зоригтойгоо харууллаа. Мөн дараагийн ээлжинд түүний танхимд ажиллах сайд одоогийн Засгийн газарт үлдэж буй сайд нар шиг ажиллаваас албан тушаалдаа амь бөхтэй үлдэх жишгийг тогтоов.
http://www.zaluu.com/
Н.Батнягт

0 Сэтгэгдэл