Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Төрийн өмчийн хороо МАН-ыг шүүхэд өгчээ
“Үлэг гүрвэлийн  төв музей” буюу хуучнаар Лениний музейн барилга, байгууламжийг газрын хамт барьцаанд тавьсан тухай мэдээлэл өнгөрсөн саруудад хэвлэлээр багагүй гарсан. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Монгол Ардын Намынхан 2012 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр № 03 тоот Зээлийн гэрээ байгуулан 1.000.000 /нэг сая/ ам.долларыг иргэн Готовын Алтангаас зээл­сэн баримтыг Төр өмчөө баталгаажуулан бүртгэх явцдаа олж мэдсэн байна.

Зээлийн гэрээнд тухайн үеийн намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Занданшатар гарын үсэг зурсан байна. Энэ их хэмжээний мөнгийг ямар зүйлд зарцуулсан нь тодорхойгүй байгаа ч орон нутгийн сонгуульд зарцуулсан байх магадлалтай хэмээн эх сурвалж мэдээллэх боллоо. Ийм шалтгаанаар лениний музейг булаацалдагч гуравдахь тал гарч ирсэн болохоор үлэг гүрвэлийн музей өнөөдрийг хүртэл нээлтээ хийж чадахгүй, гацалтын байдалтай яваа аж.

Харин ТӨХ-ны зүгээс тө­рийн өмч, онцгой обьект болох музейн барилга, түүний доорх газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож бусдад барьцаалсан болохыг мэдсэн даруйдаа Монгол Ардын Намд хандан, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны гэрээний шаардлагаас сольж, барьцаанаас чөлөөлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл тухайн шаардлагыг биелүүлэхгүй, ямар нэг байдлаар хариу өгөхгүй байгаа ажээ.

Хууль бусаар гадагшаа гарсан палентлогийн олдво­руу­­даас 22 ширхэг нь АНУ-аас 2014 оны аравдугаар сарын 22-нд Улаанбаатар хотноо ирэх гэж байгаатай холбогдуулан дээрх үүсээд байгаа нөхцөл байдлыг нэг бүр нэг талд шийдвэрлэхээр Төрийн өмчийн хороо, Үлэг гүрвэлийн  төв музейн зүгээс шаргуу ажиллаж байгаа аж. Тэд энэ асуудлаар, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т Улс, орон нутгийн музей нь тухайн нутаг дэвсгэрт орших соёлын өвийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах чиг үүрэгтэй гэж заасны дагуу түүх соёлын дурсгалт өвийг хадгалж хамгаалах онцгой чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладгийн хувьд өчигдөр “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1  дүгээр шүүх”-д хамтарсан нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэлдээ, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т  “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ... барьцаалах, ...-ыг хориглоно” гэж заасны дагуу Монгол Ардын Намыг хариуцагчаар татаж байна. Иймд тухайн төрийн өмчит музейн барилга, байгууламж, эзэмшлийн газрыг нь барьцаанаас чөлөөлөх, барьцааг солих асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг нэхэмжлэлээрээ дамжуулан хүссэн байна.
0 Сэтгэгдэл
АЛТАН АВГАЙ МАН-ЫГ БАЗЧИХЖЭЭ
Altangiin mungunii eh uusveriig shalgah heregtei
Хамгийн их уншсан