Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Т-Батаарын мөрөөр үлэг гүрвэлийн 22 ясыг эх орондоо авчирлаа
Харь оронд хууль бусаар худалдагдаад байсан үлэг гүрвэлийн 22 ясыг Т-Батаарын гаргасан мөрөөр эх оронд нь авчирлаа. АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын хянан шалгах газраас Монгол Улсад хүлээлгэн өгсөн эдгээр палеонтологийн олдворуудыг нааш тээвэрлэх асуудлыг “Туушин” компани хариуцан ажилласан бөгөөд наймдугаар сарын 26-нд Нью-Йоркоос ачуулсан олдворууд ийнхүү бүтэн хоёр сарын дараа Монголд ирж байна. Олдворуудыг маргааш орой “Туушин” компанийн гаалийн хяналтын талбайд хүлээн авах ажээ.
22 үлэг гүрвэлийн яс гэж ерөнхийд нь нэрлээд байгаа палеонтологийн олдвор дунд өмнөхтэй ижил тираннозавр батаарын бараг бүтэн яс, овирапторын босоо хоёр яс, мөн овирапторын шороотойгоо байгаа дөрвөн яс, галлимимын хоёр ч ясыг агуулж буй шороотойгоо  байгаа олдвор, одоогийн бараг томхон нохой шиг хэмжээтэй протосератоп динозаврын яс,  сауролопусын араг яс болон хараахан нэрийг нь тогтоож амжаагүй хэд хэдэн жижиг гүрвэл, яст мэлхий, өдий төдий тооны үлэг гүрвэлийн өндөг, үүр байгаа аж.

 68-87 сая жилийн настай эдгээр ховор олдворын дунд  нийтэд дэлгэн үзүүлэхэд бэлэн болсон үзмэр таваас дээш байгаа. Мөн цаашид судалж шинжлэх шаардлагатай шороотойгоо байгаа бэлэн бус олдвор ч цөөнгүй бий гэнэ. Нэгэнт бэлэн үзмэрүүд байгаа учраас энэ сарын 31-нээс эхлэн эдгээр 22 олдворын заримыг нь Үлэг гүрвэлийн музейд дэлгэн тавьж, нийтэд үзүүлэхээр болсон байна.
АНУ-ын Хил гаалийн албанаас манай улсад албан ёсоор хүлээлгэн өгсөн энэ ховор олдворуудыг тээвэрлэн авчирахад нийтдээ 100 сая орчим төгрөгийн зардал гарсан байна. Үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрах ажлыг хариуцан зохион байгуулсан  Палеонтологи археологийн музейн шинэчлэл төслийн удирдагч С.Урантөгсийн хэлснээр анх эдгээр олдворыг Монголд буцаан өгөх тухай яриа гарснаас хойш жил гаруйн хугацаанд тээвэрлэх зардал мөнгийг тооцож, нэг тэрбум төгрөгт хүрэх байсан зардлыг хэмнэж 100 сая болгосон аж. Ингэхдээ олдворуудыг тус тусад нь савлаж, хоёр удаа ачуулах байсныг аль болох зай хэмнэн баглаж боосноор нэг удаа тээвэрлэсэн. Мөн АНУ-ын сайн дурын ажилтнуудыг энэ ажилдаа оролцуулсан учир зардлаа хэмнэж чаджээ.
Б.Сэвжидмаа
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан